Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны мэс заслаар өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олсон нэгэн бүсгүйн бодит түүхээс хуваалцах болно.





Мэс заслын дараа 1-3 дахь өдөр

Мэс заслын өмнө маш их сандарч байсан ч яг мэс засалдаа ороод гараад ирсэн ч бодсон шиг тийм аймар биш санагдаж байсан. Тэгээд ч мэс заслын дараах төрх маань миний бодож байсан шиг тийм аймар биш байсан. Мэс засалдаа орчихоод гэртээ харьсан чинь манай нөхөр ч бодсоныг бодоход бага хавдсан байна гэж байсан. Мэс заслын дараа эхний 3 өдөртөө хамгийн их хавддаг юм байналээ.
Мэс заслын дараа 7-10 дахь өдөр

Мэс заслын дараа 7 хоног орчимын дараагаас хаван хурдан бууж эхлэсэн. Давхраан шарх маань ч хурдан эдгэчихсэн. Төрх маань их өөрчлөгдөж хөөрхөн болсон гээд манай нөхөр ч дуртай байсан. Би мэс засал хийлгээд өөрчлөгдсөн төрхөө харахдаа маш баяртай байгаа. Бас мэс засал хийлгэн гэж хэлэхэд анх санаа нь зовж байсан гэр бүлийнхэн маань хөөрхөн болчихсон байна гээд дуртай байгаад нь маш сэтгэл өндөр байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн ээж ёстой хөөрхөн болчихжээ гээд байгаа.
Мэс заслын дараа 2-3 долоо хоног

Нүүрэндээ өөх суулгуулсаны дараа хамгийн гоё нь хуучинаасаа хамаагүй залуухан харагддаг болсон. Урд нь насаа хэлэхээр хүмүүс их гайхдаг байсан л даа. Ойр хавийн таньдаг хүмүүс надаас хөгшин хэрнээ залуухан харагддагт их л уур хүрдэг байлаа. Мэс засал хийлгээд хүнтэй сууж, хүүхэд гаргахаасаа өмнөхдөө очсон юм шиг л байна.
Мэс заслын дараа 1-2 сар

Хаван ч буугаад, мэс засал хийлгэсэн хэсгүүд бүрэн эдгээд ирсэн чинь мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй, яг л угаасаа л ийм л байсан юм шиг болоод байгаа. Таарсан хүн болгон хөөрхөн дээрээс нь залуухан төрхтэй болсоныг минь гайхацгаах болсон. Би одоо хүүхдүүдийнхээ ээж, бас эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө итгэлтэйгээр амьдрах болсон.
