2016년 9월 6일 화요일

CHANGE I МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БҮСГҮЙН БОДИТ ТҮҮХ

Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны мэс заслаар өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олсон нэгэн бүсгүйн бодит түүхээс хуваалцах болно. 
REAL1.png
real2Хүнтэй сууж, хүүхэд гаргаад завгүй амьдарсаар нэг өдөр өөрийгөө анзаартал төрсөний дараа хэт турсанаас болж шал өөр хүн шиг болсон байлаа. Би уггийн л багаасаа 2 өөр нүдтэй байсан л даа. Гэхдээ нүүрээрээ хэт тураад ирэхээр урд нь анзаарч байгаагүй өө хүртэл нүдэнд тусах болсон. Урд нь би хацрынхаа ясыг  өөр гэдгийг анзаардаггүй байсан. Толинд харахаас ч уур хүрмээр. Дээрээс нь 30 ч хүрээгүй хэрнээ 40тэй юм шиг л хөгшин харагдах болсон байв. Үүнээс гадна хамраа гэмтээснээс болж муруй болчихсон, тэрийгээ дагаад хамар байнга л битүүрдэг. 


real3.png
Untitled-4.pngУ Хы Жү нь нүүрний тэгш хэм алдагдсан, том нүдтэй боловч 2 нүд нь өөр, хамар муруйснаас болж хамар битүүрэх зэрэг зовиуртай. Мөн нүүрээрээ хэт туранхай байгаа учраас хацрын ясыг улам тод харагдуулж байна. У Хы Жүд зүсэлттэй аргаар давхраа хийнэ. Хамрын хувьд муруй болон хамрын үзүүрийн унжууг засч нурууг өндөрлөнө. Нүүрэнд бүхэлд нь өөх суулгаж, хацрын ясыг багасгах мэс заслаар дамжуулан нүүрний тэгш хэм алдагдаж харагдаж байгааг засна.
real4.png
Мэс заслын дараа 1-3 дахь өдөр
1-3.png
Мэс заслын өмнө маш их сандарч байсан ч яг мэс засалдаа ороод гараад ирсэн ч бодсон шиг тийм аймар биш санагдаж байсан. Тэгээд ч мэс заслын дараах төрх маань миний бодож байсан шиг тийм аймар биш байсан. Мэс засалдаа орчихоод гэртээ харьсан чинь манай нөхөр ч бодсоныг бодоход бага хавдсан байна гэж байсан. Мэс заслын дараа эхний 3 өдөртөө хамгийн их хавддаг юм байналээ. 
Мэс заслын дараа 7-10 дахь өдөр
7-10.png
Мэс заслын дараа 7 хоног орчимын дараагаас хаван хурдан бууж эхлэсэн. Давхраан шарх маань ч хурдан эдгэчихсэн. Төрх маань их өөрчлөгдөж хөөрхөн болсон гээд манай нөхөр ч дуртай байсан. Би мэс засал хийлгээд өөрчлөгдсөн төрхөө харахдаа маш баяртай байгаа. Бас мэс засал хийлгэн гэж хэлэхэд анх санаа нь зовж байсан гэр бүлийнхэн маань хөөрхөн болчихсон байна гээд дуртай байгаад нь маш сэтгэл өндөр байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн ээж ёстой хөөрхөн болчихжээ гээд байгаа. 
Мэс заслын дараа 2-3 долоо хоног 
2-3week.png
Нүүрэндээ өөх суулгуулсаны дараа хамгийн гоё нь хуучинаасаа хамаагүй залуухан харагддаг болсон. Урд нь насаа хэлэхээр хүмүүс их гайхдаг байсан л даа. Ойр хавийн таньдаг хүмүүс надаас хөгшин хэрнээ залуухан харагддагт их л уур хүрдэг байлаа. Мэс засал хийлгээд хүнтэй сууж, хүүхэд гаргахаасаа өмнөхдөө очсон юм шиг л байна.
Мэс заслын дараа 1-2 сар
1-2months
Хаван ч буугаад, мэс засал хийлгэсэн хэсгүүд бүрэн эдгээд ирсэн чинь мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй, яг л угаасаа л ийм л байсан юм шиг болоод байгаа. Таарсан хүн болгон хөөрхөн дээрээс нь залуухан төрхтэй болсоныг минь гайхацгаах болсон. Би одоо хүүхдүүдийнхээ ээж, бас эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө итгэлтэйгээр амьдрах болсон.

14066279_1838387726392622_2609323156755712238_o

2016년 9월 1일 목요일

ХӨХНИЙ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛ


ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХДЭЭ ҮҮНИЙГ ЗААВАЛ ШАЛГААРАЙ11
Төгс галбирын төлөөх бүсгүйчүүдийн зүтгэл ямар ч улиралд, ямар ч цагт үргэлжилж л байдаг.Ялангуяа нимгэн хувцас өмсдөг улирал ирэхэд улам ширүүсдэг билээ.Ойрын үед өөрийн биеийн сул талаа нуух гэж хичээхээс түрүүлээд өөрт зохих мэс засал хийлгэх явдал их болж байна.
Махлаг биетэй бүсгүйчүүд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гээд бүх л аргыг ашиглаж гуалиг биетэй болохыг хичээдэг. Гэвч зөв хооллолт, байнгын дасгал хөдөлгөөнөөр ч шийдэж чадахгүй асуудалтай бүсгүйчүүд ч байдаг. Хэт жижиг хөхнөөсөө болоод ямар ч хувцас өмссөн нэг л зохимжгүй байдаг бүсгүйчүүд багагүй байдаг.
2
Тиймээс ч хөх томруулах мэс засал хийлгэхээр гоо сайхны эмнэлгүүдийг зорих бүсгүйчүүдийн цуваа ихэссээр байна. Хөх томруулах мэс засал нь барихад зөөлхөн болох, мэс заслын сорви бүдэгрэх гээд бүрэн эдгэх хүртэлээ 2-3 сар буюу түүнээс дээш хугацаа шаардагддаг. Тиймээс хавартаа бэлдээд намар өвөлдөө мэс засал хийлгэхэд хамгийн тохиромжтой байдаг. 3
ОПЕРА гоо сайхны эмнэлгийн КИМ СОГ ХАН эмчийн хэлсэнээр “интернэтээс хөхний мэс заслын талаарх мэдээллийг хайж олоход амархан боловч хүн бүрийн биеийн галбир болон онцлог харилцан адилгүй байдаг. Үүнийгээ дагаад мэс заслын аргачлал, мэс засалд ашиглах имплантууд ч өөр өөр байдаг. Тиймээс мэс заслын өмнө мэргэжлийн туршлагатай эмчтэй сайтар зөвлөсөний эцэст мэс засал хийж байж сэтгэл ханамжтай үр дүнг бий болгох боломжтой” юм.
Тухайн хүнд тохироогүй имплантыг мэс засалд ашигласанаар мэс заслын дараа хөх хоёр өөр болох, имплант хатуурах гэх мэт сөрөг нөлөө үүсэх боломжтой байдаг. Тийм ч учираас мэс заслын өмнөх эмчийн үзлэг маш чухал бөгөөд тухайн эмчээс маш нарийн мэдрэмж шаарддаг юм.
4
Хөхний мэс засалд одоогийн байдлаар 3 төрлийн имплантыг өргөнөөр ашиглаж байна. Энэ дундаас усны дусал эсвэл бөөрөнхий хэлбэрийн барзгар гадаргуутай имплант эрэлт ихтэй байдаг. Учир нь хэлбэр нь хүний өөрийн хөхний хэлбэртэй хамгийн адилхан байдаг. Гарт баригдах байдлаасаа гөлгөр гадаргуутай бөөрөнхий имплант зөөлөн байдаг. Үүнээс гадна Солонгосдоо цөөхөн хэдэн эмнэлэг л ашиглаж байгаа microtexture имплант ойрын үед хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Энэхүү имплант нь дээр дурдсан имплантуудын давуу талуудыг өөртөө агуулсан байдаг. Барихад зөөлөн, харагдах байдал ч мөн өөрийн мэт байж чаддаг.
5
Мөн microtexture имплантаар мэс засал хийлгэсэний дараа имплант хатуурах, үрэвсэл үүсэх гэх мэт сөрөг нөлөө хамгийн бага байдаг. Түүнээс гадна мэс заслын дараа заавла массаж хийх шаардлагагүй гэдгээрээ бүсгүйчүүдэд их таалагддаг.
Олон янзын имплант байдагтай адил мэс заслын арга ч олон төрөл байдаг. Одоогоор хамгийн их ашиглагддаг арга бол имплантын дээд хэсгийг цээжний их булчингийн доор, доод хэсгийг хөхний зөөлөн эдийн доор байрлуулдаг dual plane арга юм. Энэхүү аргыг ашигласанаар нэгдүгээрт хөхний булчирхайд имплант хүрэхгүй учираас мэс засал хйилгэсэн ч хүүхэд хөхүүлэхэд асуудалгүй, хоёрдугаарт хөхний хэлбэр илүү төрлөхийн мэт болж өгдөг.
6
Дахин сануулж хэлэхэд хүн бүрийн биейн онцлог, хэлбэр харилцан адилгүй байдаг тул та мэргэжлийн эмчтэй зөвлөж байж ямар имплант ашиглаж, ямар аргаар мэс засал хийлгэхээ шийдээрэй.
Та бүхэнд амжилт хүсье.
14066279_1838387726392622_2609323156755712238_o

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...