2015년 9월 24일 목요일

Духны үрчлээ арилгах Endotine fohehead

Уг мэс засал нь дух хэсгийн үрчлээ арилгах дурангийн мэс засал бөгөөд ердөө 5 ширхэг бэхлэгч endotine–р арьсыг чангаруулж дээш өргөдөг мэс засал юм. Мөн гол онцлог нь мэс засал хийснээс хойш 1 жилийн дараа арьсан доор уусах чанартай ба түүний үр дүн нь он удаан жилийн туршид хадгалагддаг бөгөөд духны үрчлээс, хөмсөг хоорондын босоо хэлбэрт үрчлээс, унжсан хөмсөг, зовхи зэргийг нэг дор шийдвэрлэх нүүрний дээд хэсгийн ерөнхий лифтинг юм.
 Endotine 
Мэс заслын арга:
Дух, үс хоёрын заагт харагдахгүй хэсэгт маш бага хэмжээтэй зүсэлт хийнэ. Ингэхдээ арьсны SMAS давхаргад зүсэлтийг хийнэ. Үүний дараа endotine –г суулгаж арьсыг татаж өргөнө. Энэхүү мэс засал нь дурангийн аргаар явагддаг тул эргэн тойрны бусад эд эсүүдэд хор нөлөөгүй бөгөөд мэс заслын дараах хүндрэл багатай. Мөн мэс заслын дараа сорви нь үсний цаана жижиг хэмжээтэй байх тул нүдэнд өртөж харагдахгүй.
Мэс заслын цаг : 1 цаг ~ 2 цаг
Мэдээ алдуулах: Хэсэгчилсэн болон хагас нойрсуулах
Мэс заслын үндсэн материал: Endotine fohehead
Оёдлын утсыг авах: 1~ 2 долоо хоногийн  дараа
Мэс заслын дараах эмчилгээ: 3~4 удаа
Эдгэрэлт: 1хоногийн дараа энгийн ажил амьдралын хэмнэлдээ орж болно.


댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...