V line дөрвөлжин эрүү засах мэс засал
V line дөрвөлжин эрүү засах мэс засал гэдэг нь?
Дөрвөлжин эрүүг багасгах энгийн мэс заслаас V line дөрвөлжин эрүү засах мэс засал нь мэдрэлийн 2 судсыг хөндөхгүйгээр эрүүний урд хэсгийг T хэлбэрээр зүсэн эрүүний үзүүрийг хумин өгөх мэс засал юм. Tхэлбэрээр эрүүний илүүдэд хэсгийг тайран авч эрүүг боломжит хэмжээнд хүртэл хумин эрүүний байрлалыг ч мөн өөрчлөх боломжтой байдаг тул мэс заслын дараа өндөр өөрчлөлтөнд хүрдэг.
Урьдаас харахад эрүү хоёр тал руугаа өргөн бөгөөд хажууд талаас нь өнцөг гарсан хэлбэрийг дөрвөлжин эрүү гэж нэрлэдэг.
Өнцөг үүсгэсэн хэлбэртэй эрүү нь хүнийг хурц ширүүн төрхтэй харагдуулдаг бөгөөд нүүрийг том харагдуулдаг. Гаднаас нь харахад төстэй хэлбэртэй харагдавч ясны бүтэц, булчингийн хөгжил хүн бүрт өөр байдгийг харгалзан хүн бүрт тохирсон мэс заслыг хийх нь чухал.
Урьдаас харахаад дөрвөлжин эрүүтэй харагдах нь эрүүний яс, булчин, өөхнөөс шалтгаалдаг. Жижигхэн нарийхан нүүртэй болохын тулд ясны хөгжил, өөхөн давхрага болон булчингийн нимгэн зузааныг оновчтой оношлон эмчлэх хэрэгтэй.
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын хугацаа 1 цаг- 1цаг 30 минут
Мэдээ алдуулалтын арга бүтэн биеийн мэдээ алдуулалт
Оёдол авах 7 хоногийн дараа
Эмчилгээ Өвчтөн бүрээс шалтгаалан өдөртөө гарах эсвэл нэг хоног хэвтэх
Эдгэрэлт 7 хоногийн дараа хэвийн амьдралдаа орох
Ямар хүмүүст тохиромжтой вэ?
1.Урдаас харахад нүүр том бөгөөд өнцөгтэй харагдах
2.Эрүүний яс зузаан өргөн харагдах
3.Урт нүүртэй, эрүүний хэлбэр урдаас харахад хөөрхөн биш бол
4.Нүүрний хэлбэр зохицол ерөнхийдөө муу бол
5.Нүд, хамар, ам хөөрхөн ч нүүрний хэлбэр онцгүй бол
6.Нэг төрлийн мэс заслаар хүссэн үр дүндээ хүрэхгүй бол
1.Мэдрэлийн судсыг хөндөхгүйгээр эрүүний үзүүр хэсэгт Т хэлбэрийн зүсэлт хийнэ.
2.Зүсэлт хийгдсэн хэсгийн голын хэсгийг авна.
3.2 талын эрүүний ясыг нийлүүлнэ.
4.Эрүүний хоёр талын товойсон ясанд тайралт хийнэ.
5.Тайралт хийсэн хоёр талын ясыг авч хаян эрүүний үзүүртэй хамт зохицолдуулан хэлбэрийг нь янзалжV line болгоно.
6.Тусгай тогтоогчоор тогтооно.
Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590, +976- 7808 0270
댓글 없음:
댓글 쓰기