2016년 1월 4일 월요일

Үзэсгэлэн гоог бэлэглэгч гоо сайхны мэс засалд аюулгүй байдал хамгийн чухал!

Үзэсгэлэн гоог бэлэглэгч гоо сайхны мэс засалд 
аюулгүй байдал хамгийн чухал!
гоо сайхны мэс заслын эмнэлэг
“Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэсэн” үгтэй адил өнөө үед шинэ ажилд орох ярилцлагаас эхлээд нийгмийн олон төрлийн харилцаанд гадаад дүр төрхөөр эхэлж дүгнэх хандлага ноёрхох болсон.
Үүний нэг жишээ нь гоо сайхны мэс заслын төв бүс болох Ганнам ёг гоо сайхны мэс засал хийлгэх хүмүүсийн хөлд дарагдах хэмжээний гоо сайхны мэс засал нь түгээмэл болсон. Үүнийг дагаад гоо сайхны мэс заслыг хүмүүс хялбархан хөнгөхнөөр бодох хандлагатай болоод байгаа.
Сүүлийн үед мэргэжлийн эмнэлэгт бус энгийн жижиг клиникүүдэд гоо сайхны мэс засал хийгдсэн тохиолдлууд мэр сэр гарч байгаа бөгөөд энэ нь тун аюултай юм. Мэргэжлийн бус эмчээр мэс засал хийлгэх нь мэс заслын явцад гэнэтийн хүндрэл учрах тохиолдолд анхны тусламж үзүүлэхээс эхлээд мэдээ алдуулах, мэс заслын үр дүнд хүртэл асуудал үүсэх эрсдэлтэй.
Хамгийн том эрсдэл бол мэдээ алдуулах юм. Мэдээ алдуулах үед амь насаа алдахад хүргэх өндөр халууралт үүсэх эрсдэл гарах тохиолдол байдаг. Тиймээс эмнэлгээ сонгохдоо мэдээ алдуулалтын өндөр халууралтыг бууруулах эм бэлдмэлтэй эсэх, мөн мэс засал эхэлхээс дуусах хүртэл өвчтөний биеийн байдлыг хянаж, онцгой тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх мэдээ алдуулахын мэргэжлийн эмч эмнэлэгт байрлан ажилладаг эсэхийг шалгах хэрэгтэй.
Гоо сайхны мэс засал гэдэг нь хялбар мэс засал биш бөгөөд мэс засал хийлгэх эмнэлгийн орчин, мэргэжлийн эмчтэй эсэх, мэдээ алдуулах аюулгүй системийг бүрэн хангаж чадсан эсэх зэргийг шалгах нь аюулгүй үр дүнтэй мэс засал хийлгэх боломжийг бүрдүүлдэг.
Тиймэээс ч Опера гоо сайхны мэс заслын эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн түвшний мэдээ алдуулахы аюулгүйн системийг бүрдүүлэн ажиллаж байна. Мэдээ алдуулахын мэргэжлийн 2 эмч эмнэлэгт байрлан өвчтний биеийн байдлыг хянан гэнэтийн байдал үүсэхэд хариуцлагатай арга хэмжээ авдаг бөгөөд гэнэтийн өндөр халууралтыг намдаах dantrolen-тай цөөхөн эмнэлгүүдийн нэг юм. Мөн их сургуулийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан туршлагтай мэргэжлийн сувилах баг 3 ээлжээр 24 цагийн туршид ажиллаж байна.
goo saihnii mes zasal ayulgui system
Опера эмнэлгийн захирал, гоо сайхны мэс заслын их мэс Ким Сог Хан “ Гоо сайхны мэс засал хийлгэхдээ мэс заслын дараах эдгэрэлийн хугацаа бо  лон зардал зэргээс авахуулаад нухацтай бодох нь зүйтэй. Хөөрхөн сайхан болох нь чухал ч мэс заслын аюулгүй байдал, мэс заслын дараах асаргаа арчилгааг харгалзан үзэж мэс засал хийгэх нь зүйтэй. Бүх мэс заслуудад адилхан ч ялангуяа гоо сайхны мэс заслын хувьд гоо сайхны мэс засалд эмчээс нарийн ур чадвар шаардагддаг бөгөөд мэс заслын аюулгүй байдлыг хамгийн түрүүнд чухалчлан үзэх хэрэгтэй” гэж зөвлөж байна.

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...