2016년 2월 26일 금요일

Зөв хэмжээст хэлбэр сайтай нүүр!

Зөв хэмжээст хэлбэр сайтай нүүр!

Залуу харагдуулах нүүрний хэлбэрийн трэнд! Опера эмнэлгийн эрүү нүүрний хэлбэр засах мэс засал

eruu nuurni mes zasal-opera goo saihnii emneleg 2

Залуу харагдахын гол нууц бол нүүрний зөв хэмжээс байдаг. Судалгаагаар эрүүний уртын хэмжээ үл ялиг богино байх нь залуу харагдуулдаг болох нь батлагдсан. Опера гоо сайхны эмнэлэг нь хөмсөгнөөс дух хүртэлх, нүднээс хамрын үзүүр, хамрын үзүүрээс эрүүний үзүүр хүртэлх харьцааг 1:1:0,9 байхаар мэс заслын хэсгүүдийг зөвлөдөг.

eruu nuurni mes zasal-opera goo saihnii emneleg

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

2016년 2월 25일 목요일

Батга арилгах хамгийн хурдан арга

Батга арилгах хамгийн хурдан арга



Маргааш чухал уулзаллтай эсвэл болзоотой байтал нүүрэн дээр чинь батга гарчихсан уу. Асуудалгүй ээ. Хамгийн хурдан арилгах арга зааж өгье.
batga_turul
Батганы төрөл
Гүвдрүүжав (Гүвдрүүт батга) 
Энэ этгээд янз бүрийн хэмжээтэй жижиг улаан ягаан өнгийн гүвдрүүт тууралтаар нүүр, цээж, нурууг чинь бүрхээд өгөхөө мэддэг боловч тэдгээр нь голдуу жижиг хэмжээтэй байдаг нь түүний өгөөмөр зан гэлтэй.
Идрээ  (Идээт хэлбэрийн батга) 
Идээт хэлбэрийн батга нь ах дүүсээсээ хамгийн алдартай. Доороо их суурьтай тул нэлээд том хэмжээтэй гүвдрүү маягийн биетэй. Энэ батга шар ногоон тав хэлбэрийн “малгай”-с сална гэж үгүй. Түүний бие нь тийм ч бат сайн биш учир хатаж шимэгдсэнийхээ дараа нөсөөжилт, өнгөц сорвижилт үүсгэн орхидог хорон муу үйлдэлтэй.
Навчаа (Нэвчдэст хэлбэрийн батга) 
Идрээ чам дээр ирээд явахдаа дүү Навчаагаа чамайг үргэлжлүүлэн зовоох даалгавартайгаар орхидог. Хэд хэдэн Идрээ нийлж нэг Навчаатай дүйцдэг ба тэд маш их тос ялгаруулна. Тос ихээр ялгарах нь анаэроб (агааргүй орчинд үрждэг), аэроб (агаартай орчинд үрждэг) бичил биетний үржих нөхцөл бүрдүүлж нэвчдэс бий болж үсний булцуу өргөсч цуурдаг. Ийм байдал нь нүүрний арьсан дээр төдийгүй нуруу, толгойны үстэй хэсэг, цээж, чихний араар гарна. Үрэвсэлт процесс нэмэгдэж арьсны гүн рүү ордог. Энэ нь Навчаагийн ганц гарамгай хийдэг зүйл буюу сорвижилт юм.
Гүн-Идэр (Гүн идээт хэлбэрийн батга)  
Навчаагийн нэг дутагдалтай тал бол  7 хоногийн дотор эрчимтэйгээр хөгширч эцэст нь дэлбэрч үхдэг. Энэ үед түүнээс зунгааралдсан ногоон ялгадас гарна. Ингэж гүн сорвижилт үүсгэнэ. Гүн-Идэр бас л ярвигтай нөхөр дөө.
Бөөн-Галсан (Бөөгнөрч гарсан батга) 
Ах дүү нараасаа хамгийн хүнд гар нь. Тэрээр чиний арьсны гүн ба өөхөн эдэд очин тухлаад вандуй шиг томордог. Түүнийг арьсны гаднаас харахад улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Сорвижилт нь маш гүн байна. Овон товон нүхтэй эдгэдэг. Голдуу нуруу, цээжээр гардгаараа онцлогтой. Бөөн-Галсантай нэг учирсан хүн тийм ч амар сална гэж үгүй.
????????1200px
Хамгийн их юм гардаг нүүрний 10 хэсэг
  1. Дух
Төлөөлөх нь: цөс ба элэгний эмгэгүүд
Аюурвэдэд бичсэнчлэн духыг Вата Доша захирдаг бөгөөд энэ нь мэдрэлийн болон хоол боловсруулах тогтолцоотой холбоотой тул стресс ба гэдэс ходоодны эмгэгүүд нь духан дээр юм гарах шалтгаан болдог. Хүнсэндээ хэрэглэж буй бэлэн бүтээгдэхүүн ба өөх тосыг багасгаж, стрессийн түвшингээ бууруулахын тулд бясалгал ба йогаар хичээллээрэй.
  1. Хөмсөгний дунд, баруун талд
Төлөөлөх нь: элгэн дэхь сэтгэл хөөрлөө дарагдуулна
Удаан хугацааны турш ямар нэгэн зүйлд сэтгэл зовних нь хөөрхөн нүүрэнд тань үрчлээ нэмнэ гэдгийг бид бүгд мэддэг ч хаана яг гарсныг нь юутай холбох талаар мэдээлэлтэй болсноор хаана стресс хуримтлуулж буйгаа мэдэх боломжтой агаад аль эрхтэн тань эмгэгт өртөх өндөр эрсдэлтэй байгааг сурна. Хэрвээ та хөмсөг хоорондоо баруун талдаа босоо шугамтай бол та сэтгэл хөөрлөө, ялангуяа уур хилэнгээ, элгэндээ тээж байна гэсэн үг.
  1. Хөмсөгний дунд, зүүн талд
Төлөөлөх нь: дэлүүн дэхь сэтгэл хөөрлөө дарагдуулна
Зүүн тал дахь шугам нь таны сэтгэл хөөрөл дэлүүнд тань хуримтлагдаж буйг илтгэнэ.
  1. Нүд
Төлөөлөх нь: үе мөчний асуудлууд, нарийн гэдэсний эмгэгүүд, бамбай булчирхайн өвчнүүд
Нүд маш тод илтгэгч болж өгдөг бөгөөд солонгон бүрхэвч жижиг байх нь үе мөчний асуудалтайг илтгэх агаад солонгон бүрхэвчийн цагаан ихэссэн бол үе мөч тань сөнөрлийн үедээ байгааг хэлж өгнө. Толботой солонгон бүрхэвч бол нарийн гэдсэнд шимэгдэлт муу явагдаж буйг гэрчлэнэ. Хэрвээ та солонгон бүрхэвчийнхээ гадуур гэрлэн цагариг олж харвал чихэр ба давсныхаа хэрэглээг багасгаарай. Учир нь энэ нь энэ хоёрын хэрэглээ ихэдсэнийг илэрхийлдэг. Нүд шаравтар өнгөтэй байх нь элэгний үйл ажиллагаа суларсныг заана.
  1. Нүдний доогуур
Төлөөлх нь: бөөрний үйл ажиллагаа муудсан
Нүдний доод зовхи хавдах ба хавагнах нь бөөрний үйл ажиллагаа муудсаныг илтгэнэ. Усны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь тустайгаас гадна хүнсэндээ илүү халуун ногоо хэрэглэх мөн хоолоо сайн зажилж идэх нь ч мөн үр дүнтэй.
  1. Хацар
Төлөөлөх нь: удааширсан бодисын солилцоо, шим тэжээлийн шимэгдэлт муу, уушигны асуудлууд
Хацран дээр толбо гарах эсвэл хацар хэвийн өнгөө алдах нь бодисын солилцоо муу явагдаж, төмөр ба фолийн хүчил зэрэг шим тэжээлүүдээ сайн шимж чадахгүй байгааг илтгэнэ. Мөн хацар нь уушигны үйл ажиллагаатай холбоотой (маш эрчтэй дасгал хийсний дараа хацар тань яаж ягаардгийг л бодоод үзээрэй ) тул хэрхэн амьсгалж буйгаа ажиглан, амьсгалын дасгал хийж заншаарай. Хацран дээрх батга нь бохир гар утас болон хөнжлийн даавуунаас болж гардаг ба нүүрэндээ их хүрдэг зуршлаас ч болж болдгийг мэдэхэд илүүдэхгүй. Нүүрээ гарнаасаа холдуулан, хэрэглэж буй эд хогшлоо цэвэр байлгахыг бүү мартаарай.
  1. Хамар
Төлөөлөх нь: цус ба зүрх судасны асуудлууд
Хамар ба хацрыг Питта Доша (гал элемент) захирдаг учраас энд юм гарах нь дотор эрхтэнүүд халж буйг илтгэнэ. Хамар тань зүрх судасны тогтолцоотой тань нарийн холбоотой бөгөөд цусны даралттай холбоотой асуудлуудыг илтгэж болно. Хоол хүнсэнд өөхний хүчлийн хэрэглээгээ багасгах (авокадо, оливын тос), архи, кофе, халуун ногооны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.
  1. Доод уруул
Төлөөлөх нь: нарийн гэдэс, хоол шингээлт
Доод уруул тань нарийн гэдэсний үйл ажиллагаа хэр байгааг илтгэх гол түлхүүр юм. Бор толбо нь шимэгдэлт муу явагдаж байгаа, ферментийн дутмагшил илэрч буйг илтгэх агаад бүдүүн гэдсэнд шимэгч хорхой ба өт байх магадлалыг ч мөн илэрхийлдэг. Хоол хүнсэндээ пробиотик нэмэх нь үр дүнтэй.
Цайвар уруул нь цус багадалт эхэлж буйн шинж тэмдэг болдог тул ногоон хүнс болон бусад төмрөөр баялаг хүнсийг хэрэглэхээ ихэсгээрэй. Хэрэв хөхөвтөр өнгө анзаарвал хүчилтөрөгчийн шингээлт муу байгааг харуулж буй хэрэг. Магадгүй зарим төрлийн зүрхний эмгэгийн шинж ч байж болно. Үүнтэй хавсраад амьсгаадах шинж илэрвэл эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эцэст нь доод уруулын хэвийн өнгө алдагдах нь нарийн гэдэсний үйл ажиллагаа хямарсныг илтгэдэг бол уруулын зах ирмэг өнгөө алдах нь бөөрний эмгэгийг харуулна.
  1. Хэл
Төлөөлөх нь: хор хуримтлагдах, уушигны асуудлууд
Дотоод эрхтэнүүдийн эмгэгүүдийн шинж тэмдэг илрэх хамгийн эхний газар нь хэл байдаг тул, өдөр бүр сайтар анзаарж байх хэрэгтэй (ялангуяа өглөөгүүр). Хэлний голд эсвэл ард дугуй цагаан өнгөр байх нь бүдүүн ба нарийн гэдсэнд хор хуримтлагдсаныг илтгэх агаад хоргүйжүүлэх үйлчилгээ авах цаг болсныг сануулна. Хэлний ирмэгээр шархлах ба хөөсрөх нь уушигтай холбоотой эмгэг байгааг харуулах бөгөөд аэробик дасгал ба бясалгал танд туйлын хэрэгтэй байгааг харуулж байна. Хэлний тань гадна ирмэг шовх, нэгэн жигд болсон бол цусанд тань тэжээлийн бодис сайн шимэгдэхгүй байна гэсэн үг. Энэ нь хэтэрхий их бэлэн боловсруулсан хоол хүнс хэрэглэх, хэт их витамин уух зэрэгтэй холбоотой. Витамин, төмөр, фолийн хүчлээр баялаг цэвэр байгалийн хүнс хэрэглээрэй.
  1. Эрүү
Төлөөлөх нь: Дааврын тэнцвэр алдагдах
Дааврын тэнцвэр алдагдах, стрессдэх зэрэг нь таны эрүүн дээр илрэх бөгөөд ихэвчлэн сарын тэмдгийн үед гарна. Стрессээ аль болох багасгаж, хангалттай нойртой байж, дасгал хөдөлгөөн хийх нь Капха Дошагийн захирдаг эрүү хэсэг дээр юм гарахаас сэргийлнэ.
батга шахах
БАТГАА ХЭРХЭН ШАХАХ ВЭ?
Батгыг шахах нь сорви тогтооноо гэж зарим нь үздэг бол зарим нь эсрэгээр үздэг. Өнгөц болон цагаан батгыг шахах нь сорви тогтоохгүй байж болно. Гэхдээ арьсны хөрсөн доор гүн гарсан батгыг хагалж шахах нь аюултай.
1. Арьсаа зөөлрүүлж бүлээн шүршүүрт орох буюу ваннанд суу.
2. Нүүрээ цэвэрлэж, будаг болон бохирдлыг сайтар арилга.
3. Нян тараах болон батгыг газар авахуулахаас сэргийлж гараа сайтар угаах хэрэгтэй.
4. Багажийг сайтар ариутгасан байх (Бохир багаж нь халдвар үүсгэж, батгыг улам нэмэгдүүлнэ).
5. Багажаар батганы толгойг аяархан хагал.
6. Цэвэрхэн салфетка юм уу ариун цэврийн цээс авч долоовор хуруугаа бүрж ороо.
7. Идээг гаргахын тулд батганы хажуугаас зөөлөн даралт өгч шахах. Цус юмуу тунгалаг шингэн гарч ирэхэд шахахаа зогсоо.
Image
Хэрвээ шахах үед цагаан батга гарч ирэхгүй бол энэ үйлдлээ цааш хийх хэрэггүй. Харин оронд нь ариутгасан самбай даавуунд цайны салбагаар 4-ний нэг давс, хагас стакан бүлээн усны холимогийг шингээгээд батгатай хэсэг дээрээ тавьж 5-10 минут байлгана. Өдөрт энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтаж хийгээрэй. Давстай ус нь батгыг хатааж өнгөн хэсэг рүү татах болно. Харин арьсан доор цагаан зүйл харагдаж эхлэх үед л шахах оролдлогыг хийгээрэй. Хэрвээ батга хүндэрвэл 30 минут тутамд мөсөөр жин тавьж 2 минут байлгана. Энэ нь хавдар болон улайлтыг багасгаж, үүнийг дагасан өвдөлт, үрэвслийг намдаадаг. Ингээд өдөрт 2-3 удаа зөөлөн , ямар нэг анхилгагүй савангаар угаах юм уу зориулалтын батганы эсрэг цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Арьсаа порлон эсвэл өөр цэвэрлэгч материалаар үрж болох ба хэтэрхий чанга үрж болохгүй. Учир нь энэ нь таны арьсыг нөхөн сэргээж байдаг байгалийн тослогийг байхгүй болгодог. Хэрвээ маш яаралтай хатаах хэрэгтэй бол  үрэвссэн хэсэг дээрээ унтахын өмнө шүдний оог нимгэн түрхэснээр үрэвсэл болон улайлтыг багасгаж чадна. Мөн хэрэглэсэн дүрдэг цайг ууттай нь юм уу нимбэгний зөөлөн эдийг даавуунд боогоод батгатай хэсэг дээрээ хэсэг дарж тавих юм бол мөн улайлт, үрэвслийг намдаадаг.
Батга арилгах аргууд
1. Оливийн тос
Бага зэрэг оливийн тосыг гар дээрээ аваад, нүүрэндээ иллэг хийн түрхэнэ. Иллэг хийснийхээ дараа 3 минут орчим байлгаж, халуун усанд норгосон алчуур нүүрэндээ тавина. Алчуураа хөрсний дараа авч, үлдэгдлийг арчина. Халуун алчуур нь бохирдлыг татаж авдаг. Энэ арга батга эхэлж гарч байгаа үед илүү үр дүнтэй санагдсан
2. Зөгийн бал
Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг онцгой чийгшүүлж амраадаг. Иймээс зөгийн бал нь ашиг тустай батганы эсрэг бүтээгдэхүүн юм. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэнэ. 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ маскыг би хамран дээрээ тавьж үзсэн удаан тавих тусмаа илүү үр дүнтэй. Тэхдээ хонуулж болохгүй. Хамарны 2 талаар болон дээр нь гарсан хар батганууд эрс багассан
3. Хүнсний сода
Хүнсний сода нь 2 үйлчилгээтэй. Үүнд:
Хүнсний сода арьсны үхмэл эд эсийг гуужуулдаг. Ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээнэ.
Хүнсний содонд агуулагдах алкалин нь арьсан дах батга үүсгэгч бактерийг устгадаг.
Эхэлж нүүрээ норгож байгаад гаран дээрээ ус, сод 2-оор шингэн зуурмаг үүсгэн түрхэнэ. Түрхэцийг 1 минут орчим байлгаад, хүйтэн усаар угаан, дарж арчина.
Нүүр харлаж, сэвхтэж, батгаших, арьсан доор хөхрөх зэрэгт витамин С- тэй хоол хүнс түлхүү хэрэглэх нь тохиромжтой. Тухайлбал: нимбэг, байцаа, төмс, хүнсний ногоо зэрэгт С витамин агуулагдана. С витамин ихээр агуулагдсан нимбэгийг өндөгний шартай хольж маск тавибал үр дүнтэй.
4. Шүдний оо – Шүдний оо нь хар болон цагаан батгыг арилгахад  үр нөлөөтэй. Оог батгатай хэсгүүдээр нимгэн түрхэж 25 минут байлгана. Халуун оргиж байгаа мэт мэдрэмж төрөх ч энэ нь энгийн үзэгдэл юм. Шүдний оог хуулж авахад таны батганы толгой харагдахгүй болсон байна. Ингээд нүүрээ усаар угааж үлдсэн хэсгүүдийг арилгана. Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах зөвлөгөөг 2 долоо хоног түрхвэл үр нөлөөг мэдрэх болно. Нүдний ойр хавьд түрхэхдээ нилээн болгоомжтой байх хэрэгтэй юм байна лээ. Улайгаад хавдчихсан батган дээр оо түрхээд хоноход өглөө нь арилчихсан. Тэхдээ хүн бүрийн арьс өөр өөр болохоор эхний удаадаа арвсан дээрээ түрхэж хоноод хэрэггүй шүү
5. Улаан лооль – Улаан лооль нь байгалиасаа халдвар, үжлийн эсрэг чанар агуулдаг учир хар болон цагаан батгыг хатаадаг. Жижиг улаан лоолийг арилгаж нухна.Нухашаа унтахын өмнө батгатай хэсгүүдээр түрхэнэ. Түрхсэн чигээрээ унтаж өглөө нь бүлээн усаар угаана. Өглөө босоход нухаш арьсанд наалдсан байх бөнөөд угаасаны дараа цагаан батга илт багассан нь мэдэгдэнэ. Би энийг аргыг туршиж үзсэн бөгөөд үнэхээр цагаан батга арилдаг юм байна лээ шүү охидуудаа
6. Лемон – Эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Дараа нь, 1 ш лемоныг шахаж шүүсийг нь аяганд хийнэ. Чимх давс нэмж хольж хутгана.  Хольсон хольцоо хар болон цагаан батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг ойролцоогоор 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар дахин угаана.Эрдэнэ шишийн цардуул адил хэмжээний цуу хоёрыг хольж хутгана. Үүнийг асуудалтай хэсгүүдээрээ түрхэж 15-30 минут байлгана. Түүний дараа бүлээн усаар угаах бөгөөд нүүр угаагч алчуур хэрэглэж болно.
7. Тараг – 3 хоолны халбага таргийг 2 хоолны халбага овъёосны гурилтай холино. Дээрээс нь 1 цайны халбага оливийн тос, 1 цайны халбага лемоны шүүс нэмж хутгана. Бэлтгэсэн зүйлээ нүүрний асуудалтай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг 5-7 минут байлгаж хүйтэн усаар зайлж угаана.
8. Будаа – Будааг сүүнд хийж 5 цаг дэвтээнэ. Дараа нь нүдэж жижиглээд нүүрэндээ жигд түрхэнэ.
9. Төмс – Шинэхэн түүхий төмсийг хальсалж арилгана. Асуудалтай хэсгүүдийг төмсөөр үрж 15 минутын дараа угаана.
10. Хужир – Тэнцүү хэмжээний хужир, ус хоёрыг хольж нүүр эсвэл биеийнхээ батгатай хэсгээр үрж түрхэнэ. 15 минут байлгаж бүлээн усаар угааж арилгана. Хужир нь гадуур тэр болгон элбэг байдаггүй болохоор Далай ээж, Бөмбөгөр зэрэг хүнсний томоохон захуудаас аваарай. Үнэ нь ч гэсэн боломжийн юм байна лээ.
Батгыг багасгах аргууд
  • Батгыг бүү шахаж, маажаарай. Энэ нь дараа нь арилшгүй сорвитой болгочих үр дагавартай
  • Тогтмол дасгал хийснийхээ дараа аль болох хурдан шүршүүрт орж байх.
  • Нүүрэндээ шаардлагагүй бол хүрэхгүй байхыг хичээ.
  • Наранд түлэгдэхээс болгоомжил
  • Өдөрт нүүрээ 2 дахин зөөлөн савангаар угаана.
  • Усаар сайн зайлж байгаарай.
  • Нүүр будалтыг онцгой тохиолдолд хийж байгаарай. Дараа нь нүүрээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй.
  • Нүүрний сойз батгыг улам их даамжруулдаг.

Эх сурвалж: http://huurhun.net/?p=1723

Хөх томруулах мэс засал

Хөх томруулах мэс засал

Опера эмнэлэг нь онцгой арга барилаар хувь хүн бүрийн биеийн хэлбэрт тохирсон 
хөхний мэс заслыг оригинал имплантаар хийж гүйцэтгэж байна. 
Төрөлхийн хөхнөөс илүү төрөлхийн мэт натуралны хөхний мэс засал таныг улам эмэгтэйлэг 
үзэсгэлэнтэй харагдуулах болно. 




Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

Opera эмнэлгийг сонгох шалтгаан

Opera эмнэлгийг сонгох шалтгаан

* 20 жил осолгүй, 100.000 гаруй мэс заслын туршлага

* Аюулгүй байдлыг эрхэмлэсэн мэдээ алдуулах систем болон мэдээ алдуулах мэргэжлийн эмчийн байнгын хяналт





Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

2016년 2월 24일 수요일

Өнөөдөр бүсгүйчүүд та бүхэндээ хөх томруулах мэс заслын дараа ямар гам барих юунд анхаарах талаар танилцуулж байн

Сайн байна уу?
Өнөөдөр бүсгүйчүүд та бүхэндээ хөх томруулах мэс заслын дараа ямар гам барих юунд анхаарах талаар танилцуулж байна. Бүсгүй бүр үзэсгэлэн гоо байг!~

huhnii mes zasal-anhaarah zuil
huhnii mes zasliin daraa anhaarah zuil

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

2016년 2월 23일 화요일

Дахин давтагдах алдаагүй Операгийн нүдний давтан мэс засал!

                 Дахин давтагдах алдаагүй Операгийн нүдний давтан мэс засал!
Итгэлтэй!
Аюулгүй !
Төгс төгөлдөр!
Яагаад? Операгийн нүдний давтан мэс заслыг сонгох хэрэгтэй вэ?
  • Мэс заслын алдааг зөв тодорхойлох
  • 1:1 зөвлөгөө
  • Мэргэжлийн эмчийн ур чадвар
  • Аюулгүйн байдлыг эрхэмлэсэн мэдээ алдуулалтын  төхөөрөмж
  • Тусгайлсан after care system


Korea Top10- Opera Plastic Surgery 
Tel: +976 -7808-0270
+82 (0)-10-2501-5590
Mail : opera_mgl@yahoo.com

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...