2016년 2월 11일 목요일

Арьсаа мөсөөр арчлах гоо сайхны зөвлөгөө



Хүйтэн ус, мөсийг гоо сайхны зорилгоор ашиглах нь


Мэдээний зураг,
Мөсийг хэрэглэснээр та тунгалаг, гэрэлтсэн царайтай болох боломжтой. Тэгвэл танд энэхүү бүтээлч зөвлөгөөг хүргэж байна. Мөсөөр бигнүүр тавихыг эрт дээр үеэс хүмүүс хэрэглэж ирсэн ч сүүлийн үед өөрийн арсны онцлогтоо тохируулан төрөл бүрийн найрлагатай мөсөөр нүүрээ арчилдаг болжээ. Мөсөөр нүүрээ арчлахын гол ач холбогдол нь мөс нүүрний арсыг агшааж, нүхжилт, суналтыг арилгаж, залуу сайхан байлгадагт оршино. 
Мөсийг хэрэглэснээр арьс яагаад гэрэлтсэн эрүүл болдог вэ?
Та мөсөөр нүүрний арьсаа арчилсанаар нүүрний тань цусны эргэлт сайжирна
Мөс нь нүхжилтийг дээд зэргээр агшааж багасгадаг
- Арьсны тослогийг тэнцвэржүүлдэг
Батгажилтын улмаас үүссэн улайлтыг багасгаад зогсохгүй хаванг буулгана
Наранд түлэгдсэн арьсыг тайвшруулах тустай
Өглөө бүр мөс хэрэглэвэл таны арьс тэр өдөржингөө гэрэлтэх болно
Үдээс хойш хэрэглэвэл таны алдсан эрч хүчийг нөхөн сайхан мэдрэмжийг төрүүлж, амраана 
Орой үдэшлэгт явахынхаа өмнө хэрэглэвэл таны нүүрний будаг сайхан шингэж, удаан хугацаанд тогтоц сайтай байна
Та дор хаяж долоо хоногт хоёр удаа хэрэглээрэй. Өдөр бүр нүүрний тос болон кремтэй хамт хэрэглэснээр таны арьс гэрэлтсэн өөгүй болно.
Мөс болон хүйтэн усаар нүүрээ хэрхэн арчлах вэ?
- Эхлээд нүүрээ сайтар цэвэрлэнэ
- Үсээ тээг болохгүйгээр хойш нь шуух хэрэгтэй
- Гараа дааруулахгүй тулд бээлийн хэрэглэж болно
- Дараа нь 5-10 минутын турш мөсөөр нүүрээ зөөлөн арчина.
Мөн мөстэй цэв хүйтэн усаар шавшсан ч болно
-Ингээд нүүрээ алчуураар зөөлөн арчиж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Нүүр будалт хийхэд бэлэн боллоо.
Мөсний төрлүүд
Мөсийг төрөл бүрийн цэцэг, жимс, бусад найрлагаар бэлтгэж болдог.
Сарнайтай мөс
Сарнайтай ус нь арьсанд гойд сайнаар нөлөөлдөг. Чийгшүүлэгч шингэний үүрэг гүйцэтгэхээс гадна арьсыг цайруулна. Хүйтэн усаар нүүрээ шавшсаны дараа сарнайтай мөсөөрөө нүүрэндээ иллэг хийх байдлаар арчина. Нүүр будалтаа хийхээс өмнө сарнайтай ус, мөсөөр нүүрээ арчилвал таны будаг илүү удаан хугацаанд тогтоц сайтай байх болно.
Шоколадтай мөс
Шоколадтай мөсөөр нүүрээ арчилснаар арьсанд чийгшил өгч, гадна үрчлээг арилгадаг. Нэг аяга усанд нэг халбага нунтаг шоколад буюу нунтаг какао хийж хутгана. Хэрэв таны арьс хуурай бол усны оронд сүү нэмж болно. Ингэж бэлтгэсэн холимогоо хөлдөөж нүүрээ арчлахад үрчлээ багасгах төдийгүй нүхжилт багасдаг.
Ногоон цайтай мөс
Ногоон цайтас мөс нь арьсыг залуужуулахаас гадна нөсөө толбо, батга, үрчлээнээс ангижрахад тусална. Ногоон цайтай мөсийг бэлгэхдээ нэг уут ногоон цайг аяга буцалсан усанд хандална. Хөргөөд хөлдөөгчинд хийнэ. Ногоон цайтай мөс нь хөгшрөлтийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг бөгөөд антиоксидант шинж чанартай байдаг. Ногоон цайтай мөсийг хэрэглэснээр та хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой төдийгүй гэрэлтсэн сайхан царайтай болно.
Тарвастай мөс
Тарвастай мөсийг бэлтгэхийн тулд тарвасаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Үүнийгээ устай холин хөлдөөж, дараа нь нүүрээ 3-5 минут орчим арчина. Үр дүн нь маш гайхалтай, өөгүй арьстай болно.
Лимонтой мөс
Лимон нь арьсны нөсөө толбыг арилгахаас гадна арьсны тослогийг тэнцвэржүүлдэг, бас цайруулах үйлчилгээтэй. 1 ширхэг лимоныг хэрчиж нэг аяга усанд хийж хутгаад нэг дөрвөлжинд тэцүү хэмжээгээр бодож мөсний саванд хийж хөлдөөнө. Бэлтгэсэн мөсөөрөө нүүрээ 3-5 минут арчина.
Сүүтэй мөс
Сүү нь арьсыг гэрэлтсэн, өнгөлөг болгох, цайрахад чухал нөлөөтэй. Сүүтэй мөс нь өнгөө алдсан арьс, хэт хуурай арьсанд гойд сайн нөлөө үзүүлдэг. Мөн арьсыг эрүүлжүүлдэг. Сүүтэй мөсийг бэлтгэхдээ хүйтэн сүүг ашиглана. Унтахаасаа өмнө хөлдөөсөн сүүгээрээ нүүрээ арчвал илүү тохиромжтой. Сүүтэй мөс нь нөсөө толбыг арилгах, нүдний доогуурх хар хүрээг арилгах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй.
Жүржтэй мөс
Жүрж нь витамин С-ээр баялаг төдийгүй антиоксидант шинж чанартай байдаг. Жүржтэй мөсийг бэлтгэхдээ жүржийн шүүс ашиглана. Бэлтгэсэн мөсөөрөө нүүрээ 3-5 мин арчаад, хүйтэн усаар угаана. Жүржтэй мөсийг хэрэглэснээр таны арьс гэрэлтсэн, тунгалаг болно.
Гааны навчтай мөс
Гааны навчийг жижиглээд хагас аяга усанд хийж хөлдөөнө. Гаатай мөс нь наранд түлэгдсэн арьсанд тустай, мөн нарны хорноос хамгаалдаг.
Эх сурвалж: http://wearandcheer.com/use-of-cool-water-and-ice-cubes-to-enhance-the-beauty-of-skin/


댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...