2016년 5월 2일 월요일

Хамрын нуруу өндөрлөх мэс засал

 Хамрын нуруу өндөрлөх мэс засал

150812_sns_posting_02

Хамрын нуруу өндөрлөх мэс засал  нь хамрын нуруу хэсгийг өндөрлөж өгөн нүүрний  төв хэсгийг амилуулан тодруулж өгдөг. Тухайн хүний онцлогоос шалтгаалан хамрын   үзүүрийг мөн хамтад нь засч өгвөл сэтгэл татам  L лайныг бий болгож чаддаг.
Дух, хамрын яс, хамрын мөгөөрс, хамрын үзүүрийн байдлыг харгалзан мэс засал хийдэг. Хамар өндөрлөхдөө имплантыг хамрын ясны хялтас доор байрлуулдаг ба урт болон өндрийн хэмжээг эргэн тойрны байдалд тохируулан тооцдог.
Мөн хамрын үзүүр намхан тохиолдолд зөвхөн нурууг нь өндөрлөчихвөл хамар хиймэл мэт харагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд хамрын нуруу болон үзүүрийн харьцааг сайн тооцоолон хамрын үзүүрийг мөн хамт засах эсэхийг шийдэх хэрэгтэй байдаг.


Мэс заслын талаарх мэдээлэл

Мэс заслын хугацаа                    1 цаг
Мэдээ алдуулалтын арга            унтуулгатай мэдээ алдуулалт
Оёдол авах                                   7 хоногийн дараа
Эмчилгээ                                      2-3 удаа эмнэлэгт ирнэ.
Эдгэрэлт                                       Оёдол авсны дараа хэвийн амьдралдаа орох

Ямар хүмүүст тохиромжтой вэ?

1.Хамрын нуруу намхнаас болж хавтгай царайтай харагддаг бол
2.Нүүрний хэлбэр ерөнхийдөө хавтгай бол
3.Хамрын үзүүрээ бодвол хамрын нуруу хэтэрхий намхан бол
Хамрын нуруу өндөрлөх мэс заслын онцлог
Нүүрний төвд байрлан нүүрний хэмийг тэнцвэржүүлэгч!
Хамрын нурууг өндөрлөснөөр хавтгай ил сул байсан төрх тодордог бөгөөд хамрын үзүүрийг хамтад нь янзлан өгснөөр сэтгэл татам хамрын төгс хэлбэр гарч ирдэг.

Хамрын нурууны зөв хэмжээс!

Дух болон хамрын нуруу хоорондын тохиромжит хэмжээс
Эмэгтэйчүүдийн хувьд 135-140 градус
Эрэгтэйчүүдийн хувьд 145 градус
hamriin mes zasal 3









Чанартай имплант, сэтгэл ханамжит үр дүнг хамтад нь!

Хамрын мэс засалд силикон, gore-tex, хиймэл арьс зэргийг хэрэглэдэг боловч  ихэвчлэн силикон имплантыг өргөн хэрэглэдэг. Силикон нь хүний биед аюулгүй, уусдаггүй бөгөөд сайн барьцалддаг. Зарим хүмүүс силикон имплант нь хиймэл мэт харагдуулдаг гэж боддог ч үр дүн нь тухайн мэс заслын эмчийн ур чадвараас шалтгаалж ялгаатай байдаг. Опера эмнэлгийн хамрын мэс заслын их эмч нар арвин туршлага болон арга барилаар үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон хамгийн тохиромжтой байх аргаар мэс заслаа хийдэг.

Хамрын нуруу өндөрлөх мэс заслын арга

hamriin mes zasal 4

1.Хамрын нүх болон тулгуур хэсэгт зүсэлт хийн мөгөөрс болон арьсыг салгаж хамрын ясны дээд хэсэгт имплант орох орон зайг бүрдүүлж өгнө.
2. Хамрын хэлбэрт тохируулан янзалсан силиконыг хамрын ясны хялтсан доор байрлуулна
3. Хамрын хэлбэрийн урд, хажуу, дээр, доороос харагдах байдлыг сайтар шалгасны дараа зүсэлт хийсэн хэсгийг дахин оёно.



opera goo saihnii mes zasliin emneleg 5

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...