2016년 7월 4일 월요일

Өөх соруулах мэс заслын тухай

Өөх соруулах мэс заслын тухай

Бүсгүй та бусдын адил хүссэн даашинзаа өмсөн сэтгэл өндөр алхахыг хүсдэг л биз дээ?Бүсгүй хүний гуалиг бие галбирыг бэлхүүс хамгийн ихээр тодотгодог. Харин харвинтай, төрөөд ч юмуу эсвэл тураад унжсан арьсыг арилгах хэцүү. Дасгал хөдөлгөөнөөр уйгагүй өдөр алгасалгүй хичээллэвэл хүссэн үр дүндээ хүрч болох ч харин боломжгүйг нь мэс заслын аргаар шийддэг. 
Хэдэн сар жилээр хоолны дэглэм барьж дасгал хийгээд ч хүссэн галбиртаа орж чадахгүй байгаа бол та өөх соруулах мэс заслыг сонирхоод үзээрэй. 



Өөх соруулах (liposuction) гэж юу вэ? 


Биеийн аль хэсгийн өөхийг соруулах боломжтой вэ? 
-Эрүүний дотор 
-Гарын дотор тал 
-Хөх
-Хэвлийн дээд хэсэг 
-Хэвлийн доод хэсэг буюу хүйснээс доош хэсэг 
-Ташаа
-Гуяны дотор, гадар тал 



Өөх соруулах мэс ажилбар ямар шат дараалалтайгаар явагддаг вэ? 

1. Өөхийг соруулахын өмнө өөхөн эдэд шингэн шахаж, хэмжээний хувьд томсгож хөвсийлгөдөг. 
2. Үүний дараа өөхөн эдийг соруулж авах боломжтой болдог. Өөх соруулах багажны нөгөө үзүүрт хасах даралтыг нэмэгдүүлж байдаг мотортой вакум сав байдаг. Тэрхүү вакум сав нь хасах даралт үүсгэж агаарыг сорж байгаа хүчээрээ өөхийг сорж авдаг. 

Ямар хүн өөх соруулах мэс ажилбарт орох боломжтой вэ?
1. Арьсан дээр ямар нэгэн хагалгааны сорвигүй байх ёстой.
2. Өөхөн эд нь хэт зузаан байж болохгүй. 

Өөх соруулах хагалгаанд орсны дараа таргалах эрсдэл хэр их байдаг вэ?

Биеийн жингээ барих, дасгад хийх зэргийг анхаарахгүй бл буцаад таргална. Гэхдээ тийм ч хурдан таргалдаггүй. Хагалгаанд орсноос 7 хоногийн дараа дасгал, фитнессээ хичээллэх бүрэн боломжтой байдаг тул өөх соруулсан эрчиндэээрээ дасгал хийвэл улам хурдан турж биеийн жин багасдаг.

Нэг удаагийн мэс заслаар хэдэн литт өөх соруулах боломжтой вэ? 
Өөх соруулах мэс заслаар дунджаар 5-6 литр өөх соруулдаг. 

Өөх соруулах хагалгааны үр дүн хэзээ мэдрэгдэх вэ? 
Аливаа хагалгааны үр дүн 3 сарын дараа гардаг. Хүмүүс шархны эдгэрэх хугацаа хагалгааны үр дүнг хольж ойлгодог. Шархны эдгэрэх хугацаа 7-14 хоног, харин хагалгааны үр дүн 3-6 сарын дараа харагддаг. 


Богино хугацаанд гуалиг сайхан биеийн хэлбэртэй болоход тань тусалъя!
Гоо сайхны мэс заслын прожект моделын мэс заслын өмнөх дараах зургийг сонирхуулж байна. 



Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com


댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...