БҮСГҮЙЧҮҮД ЗУНЫ БЭЛТГЭЛДЭЭ АЛЬ ХЭДИЙН ОРЖ, ХӨХНИЙ МЭС ЗАСЛЫН ЭРЭЛТ ИХСЭЖ БАЙНА
Ажлын өдрүүдэд ч гэсэн фитнесс клубт дасгал хийж буй хүмүүсээр дүүрэн байна. Дасгалжуулагчын хэлж буйгаар хаврын улирал эхэлсэнтэй холбогдож фитнесс клубт бүртгүүлсэн хүмүүсийн тоо 3 дахин нэмэгдсэн байна. Хаврын шороон шуургатай хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа ч энэ бүх хүн зуны бэлтгэлдээ хэдий нь орсон нь энэ билээ.
Цаг үеийн онцлогоос шалтгаалан өөртөө итгэлтэйгээр задгай хувцсалтатыг сонгох бүсгүйчүүд ч мөн ихсэх болсон. Тэр ч утгаараа бүсгүйчүүд маань нүүр царайндаа анхаарал тавьдаг шигээ биеийн галбиртаа ч гэсэн ихэд анхаарах болжээ. Тиймээс хөх томруулах мэс засал хийлгэхээр гоо сайхны эмнэлгийг зорих бүсгүйчүүдийн тоо орчин үед ихээр нэмэгдэх болжээ.
Хөхний мэс засал нь томруулах болон, жижигрүүлэх 2 төрөл байдаг бөгөөд энэ дундаас хөх томруулах мэс заслын эрэлт хамгийн их байдаг. Хөх нь биеийн галбирт маш чухал үүрэг гүйцэтгэж, хувцаслалтанд ч гэсэн нөлөө үзүүлдэг. Тиймээс ч жижиг хөхөндөө санаа зовох бүсгүйчүүд их байдаг бөгөөд зун болох тусам улам биеийн галбиртаа санаа зовох нь ихэсдэг.
Хөх томруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж буй Ли Ми Гён /24н/ нь “Манай найзууд намайг жижигхэн хөхтэй гэж их дооглодог. Бас усны хувцас мэтийн биеийн галбираа гаргасан хувцас өмсөхдөө хөхнөөсөө болж их стерсс авдаг байсан. Тиймээс илүү өөртөө итгэлтэй болохын тулд хөх томруулах мэс засал хийлгэхээр шийдсэн” гэжээ. Хөхний мэс заслын дараах эдгэрэх явц, үр дүн бүрэн гарах хугацааг тооцож үзвэл зун илүү гоё хөхтэй байхын тулд өвөл, хавар мэс засал хийлгэхэд яг тохиромжтой.Мэдээж хөх томруулах мэс засал хийлгэхийг хүссэн ч мэс заслын дараа үүсч болох сөрөг нөлөөнөөс айж буй бүсгүйчүүд ч их байдаг.
Опера гоо сайхны эмнэлгийн Ким Сог Хан ерөнхий эмч “хавар болоод хөхний мэс заслын зөвлөгөө авах, мэс засал хийлгэх бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа” бөгөөд “хөхний мэс засал нь мэс заслын өмөн мэргэжлийн эмчээс хангалттай зөвлөгөө авч, сайтар зөвшилцсөний дараа ямар имплант сонгох, ямар аргаар мэс заслаа хийлгэх зэргээ шийдэх хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Ким ерөнхий эмч нь манай эмнэлэг дурангийн аппарат ашиглан мэс заслаа илүү нарвийчлан хийхийн сацуу, мэс заслын дараах эмчилгээ зэргийг мэргэжлийн түвшинд хийж мэс заслын дараах сөрөг нөлөө үүсгэхгүй байхыг хичээж байгаа тухайгаа хэлжээ.
www.kmib.co.kr The kookmin daily Парк Жү Ху