ЭРЧҮҮДИЙН 70 ХУВЬ НЬ ЭХНЭРИЙНХЭЭ ХӨХИЙГ “В”-С ДЭЭШ РАЗМЕРТАЙ БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ
Солонгос дахь судалгаагаар авч үзвэл жиг 35000 гаруй эмэгтэй хөх томруулах мэс засал эсвэл мэс ажилбар хийлэгдэг гэсэн тоо гарсан байна. Солонгосын нэгэн гэрлэлт зуучлалын компаний хийсэн санал асуулгаар эрчүүдийн 60 хувь нь “эсрэг хүйстэнийхээ царай болон биеийн галбирын алийг нь чухалд тавьдаг” талаар асуултын биеийн галбирыг сонгосон байна. Түүнчлэн хөхний хэмжээний талаарх асуултад нийт эрчүүдийн 69 хувь нь “жижигхэн хөхнөөс илүүтэйгээр “В”-с дээш размерын том хөхийг илүүд үздэг гэж хариулжээ.
Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн дундаж хөхний размер нь “В” байдаг боловч манай улсын нийт эмэгтэйчүүдийн хөхний дундаж размер “А” байдаг бөгөөд орчин үед зөвхөн эрчүүд ч биш эмэгтэйчүүд ч гэсэн европ галбирын биеийг илүүд үзэх болсон билээ. Үүнтэй холбоотойгоор бүсгүйчүүдийн хөхний мэс засал хийлгэх тохиолдол ч эрс ихсэх болсон гэж ойлгож болно.
Опера гоосайхны эмнэлгийн ерөхний эмч Ким Сог Ханы хэлсэнээр “Хөхний мэс засал хийлгэхээр ирж байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь дүүрэн В размер эсвэл С болон түүнээс ч том размерийн хөхтэй болохыг хүсдэг болсон боловч хөхний мэс засал хийхдээ өөрийн цээжний өргөн, биеийн галбиртаа тохируулан эмчтэйгээ сайтар зөвлөж байж хөхнийхээ хэмжээг тогтоох нь чухал” гэжээ.
Хүн бүрийн биеийн галбир өөр байдаг учир хөхний хэлбэр хэмжээ ч өөр өөр байдаг. Тиймээс ч зөвхөн хэмжээнд анхаарлаа хандуулах бус өөрийн биеийн онцлогт хамгийн зөв тохирохуйц, төрлөхийн мэт хэлбэр хэмжээтэй хөхийг хийлгэх нь хамгийн чухал. Мөн мэс заслын үед ашиглах имплантын хэлбэрийг ч өөрийн онцлогт тааруулан сонгох хэрэгтэй.
Хөхний имплант нь хэлбэрийн хувьд бөөрөнхий, усан дусал гэсэн 2 төрөл байдаг бөгөөд матриалын хувьд гөлгөр, барзгар, микротекстур гэсэн 3 ямзны имплантыг хамгийн өргөнөөр хэрэглэдэг. Эдгээр нь бүгд өөр өөрийн онцлогтой байдаг. Жишээлбэл усан дусал имплантын хэлбэр нь хүний төрлөхийн хөхний хэлбэртэй маш төстэй байдаг бөгөөд хэлбэрээ барьж байхын тулд бага зэргийн хатуу байдаг. Харин бөөрөнхий имплант арай зөөлөн байдаг ч хэлбэрийн хувьд усан дусал имплантыг гүйцэхгүй. Микротекстур имплант нь маш зөөлөн байдаг бөгөөд хүний хөдөлгөөнийг дагаж хөдөлж чаддаг тул яг төрлөхийн мэт болж чаддаг.
Мөн зөвхөн имплант ч биш мэс заслын арга барил ч гэсэн чухал байдаг. Имплантийг ихэвчлэн хөхний булчирхай эсвэл цээжний булчингийн доор байрлуулдаг. Харин арай орчин үеийн техник болох дуалплан аргаар мэс засал хийхэд имплантын байрлалыг чөлөөтэй сонгож болдог.
Эцэст нь хөхний мэс засал хийлгэхээр бодож байгаа бол өөрөө дур мэдэн шийдэхээс илүүтэйгээр олон жилийн туршлагатай мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмчийн зөвөлсөнөөр өөрийн биеийн онцлогт хамгийн тохиромжтой мэс заслын арга, хөхний имплантаа сонгоорой.
댓글 없음:
댓글 쓰기