2015년 8월 31일 월요일

OPERA - Зөвлөгөөний цаг

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Бид энэ удаагийн “OPERA” - Зөвлөгөөний цаг булангаараа биед хор нөлөөгүй зөөлөн эд болох Cohesive Gel талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


Cohesive Gel гэж юу вэ?
Энэхүү гель нь урьд өмнө нь ихээр хэрэглэгдэж байсан Силиконыг бүтцээс огт өөр шинээр үйлдвэрлэгдэн гарсан зөөлөн эд юм. Шингэн биет силикон нь хөхний дотоодод байрлахдаа түүнийг агуулж буй бүрхэвч хагарах болон гэмтэх тохиолдолд шингэн силикон биеээр тархах магадлалтай байсан учир эмчилгээнд хэрэглэхийг зогсоосон. Харин Cohesive gel нь барьцалдах чадвар гойд сайн тул тархах аюулгүй зөөлөн эд юм. Зөөлөн эдийн барьцалдах чадварыг шалгах явцад зөөлөн эдийг энгийн орчинд ширээн дээр гарган тавьсан ч барьцалдах чадвараа алдалгүй хэвээр барьж байсан.

Cohesive gel –н Аюулгүй байдал

Cohesive gel нь гадна талын бүрхэв хальсыг задалсан ч хальж урсахгүй барьцалдах чадвар сайтай зөөлөн эд юм. 
Cohesive gel нь одоогийн байдлаар АНУ-н энэ төрлийн зах зээлийн 95% дээш хувийг, Япон улсын энэ төрлийн зах зээлийн 90%-с дээш хувийг тус тус эзэлж буй бөгөөд 2007 онд АНУ-н FDA Холбооны стандартаар батлагдсан бүтээгдэхүүн юм. Мөн Солонгос улсын KFDA холбоогоо батлагдан эмчилгээнд хэрэглэгдэх зөвшөөрлөөр хангагдсан зөөлөн эд болох талаар дээр дурдсан.


Энэхүү гелийг үйлдвэрлэгдэн гарахаас өмнө шингэн биет силиконыг эмчилгээнд хэрэглэж байсан ба шингэн биет силикон нь биеийн дотоодод тархсанаар энэхүү силиконыг үйлдвэрлэгч байгууллагын эсрэг зарга олон тоогоор үүсэж, заргын дагуу хохирол барагдуулах төлбөрт тус байгууллагын үндсэн хөрөнгө зарцуулагдан үүд хаалгаа хаах дээр тулж байсан гашуун түүх бий. Шингэн биет силикон нь гадна талаас хүрэхэд мэдрэхүй нь сайн боловч явцын дунд зүүний үзүүрийн төдий нүх гарсан ч тэрхүү нүхээр силикон урсан гарснаар дээрх зарга гарахад хүрсэн хэрэг. Улмаар 1992 онд АНУ-с энэхүү уг силиконыг эмчилгээнд хэрэглэхийг бүрэн хориглосон.

Гэвч 1998 онд АНУ- н “IRG” судалгааны төвөөс дахин судалгаа хийж “Силикон нь үе мөчний төрлийн өвчлөлтэй хүмүүсээс бусад хүний биед ямар ч хор нөлөөгүй” болохыг батлан энэ тухайгаа нийтэд дэлгэсэн. Үүнээс хойш силикоын хэрэглээ дахин дэлгэрсэн бөгөөд урьд өмнө нь хэрэглэгдэж байсан силиконыг аюулгүй тал, эрүүл ахуйн талаас нь шинэчлэн гаргасан шинэ гель нь энд яригдаж буй Cohesive gel болно.

Энэхүү гелийг худалдаанд нэвтрүүлэхээс өмнө олон олон туршилт хийсэн бөгөөд тэдний нэг болох барьцалдах чадварын туршилтанд 3 жилийн туршид 4000 гаруй эмэгтэй дээр туршилт хийхэд хагарах хувь нь 1,4% тай гарсан байжээ. 
Гадаргын байдлаар нь ангилах

 Smooth Type
Гадарга нь гулсатмгай чанартай тул хөхний хэсэгт байрлуулахад хялбар, бага хэмжээний зүсэлтээр нэвтрүүлэх боломжтой байдаг зэрэг давуу талуудтай. Хальсан бүрхэвч хөхийг бүрхэх үед хатуурах магадлал нь өндөртэй тул мэс заслын дараа цусны ийлдсүүд үүсч хатуурахаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд гойд анхаарах нь зүйтэй.

Texture Type
Гадарга нь гулсамтгай биш хатуувтар чанартай. Гол давуу тал нь биеийн организмийн эд эсүүд зөөлөн эдийн зай завсраар бэхжин тогтсноор нэг тал руугаа хазайх үзэгдлээс бүрэн сэргийлж чадсан. Хөхнийг бүрхэгч хальсан бүрхэвч нэг тал руугаа хэт зузаарч хатуурахаас сэргийлдэг.
Texture зөөлөн эд нь хөх хатуурч зангирахаас сэргийлэх үйлчилгээг давхар агуулсан байдаг тул мэс заслын дараа массаж хийх шаардлагагүй. Тиймээс texture зөөлөн эдийг суулгасан тохиолдолд массаж хийлгэх үеийн өвдөлтийг мэдрэхгүйгээр гоо сайхан хөхтэй болох боломжтой.

Хэлбэрээр ангилах

Round Type
Зөөлөн эд гэвэл ихэнх хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд буудаг дугариг хэлбэр юм. Голын хэсэг нь төвгөр бөгөөд биеийн дотоодод суулгасан тохиолдолд хөхний дээд тал, доод талыг адил хэмжээгээр төвийлгөн харагдуулдаг. Бүтцийн хувьд normal saline, силикон гель зэргээр хийгдсэн байх бөгөөд хэвтэж босох зэрэг хөдөлгөөнд саадгүй өөрийнх юм шиг харагдуулдаг.

Anatomic or Tear Drop type 
Энэхүү хэлбэр нь хажуу талаас харагдах байдал нь усны дусал мэт хөхний толгойн хэсэг товгор, түүнээс доош урсгал усыг санагдуулах зөөлөн line үүсгэн тогтсон хэлбэр юм. Энэ хэлбэр нь эмэгтэй хүний байгалийн гоо сайхан хөхний хэлбэригй хамгийн ихээр агуулсан тул Anatomic зөөлөн эд нэрлэх нь ч бий. Энэхүү зөөлөнэдийг суулгахдаа хамгийн чухал зүйлийн нэг нь хөхний дотоодод байрлалыг сайтар тогтоож байршуулахгүй бол хэлбэр нь энгийн дугариг хэлбэрийн зөөлөн эдээс хэлбэргүй харагдах тохиолдол их байдаг.

2015년 8월 30일 일요일

Опера эмнэлэг нь 2015 оны 9 сараас эхлэн гоо сайхны мэс заслыг дэмждэг, хийлгэхийг хүсдэг боловч тодорхой шалтгааны улмаас мэс засал хийлгэх хүслээ биелүүлж чадахгүй яваа 1 хүнийг сонгон хүссэн гоо сайхны мэс заслыг нь 10.000 воны үнээр хийж аз жаргал бэлэглэх төсөл ажлыг эхлүүлж байна. Энэхүү төсөл нь 2 сар тутамд зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн “10 мянгын Аз жаргал” төслийн анхны эзнээр 2 хүнийг сонгохоор төлөвлөөд байна. 


Болзол: ОПЕРА гоо сайхны эмнэлгийн сурталчилгааны ажилд оролцох ( эмнэлгийн home page, facebook болон бусад он- лайн булангуудад мэс заслын өмнө ба дараах зургийг ашиглана.)

Хамрагдах хүмүүс: Гоо сайхны мэс заслыг дэмждэг, хийлгэхийг хүсдэг хэн бүхэн

Оролцох заавар: Будаггүй, урдаас болон хажуугаас авахуулсан зураг, хийлгэхийг хүссэн мэс засал мөн оролцох болсон тодорхой шалтгааны хамт дурдсан хугацаанд operamgl15@gmail.com хаягт илгээх

Бүртгэл: 9 сарын 1 ~ 9 сарын 30 хүртэл

Хариу: 10 сарын 5нд ( сонгогдсон 2 хүнтэй эмнэлгийн зүгээс холбоо барих)

Жич: Төсөлд зөвхөн пластик гоо сайхны мэс заслууд хамаарагдана !
Аз жаргалын 10,000 вон нь зөвхөн мэс заслын зардал !
Материалыг зөвхөн дээрх G-mail хаягаар хүлээн авахыг анхаарна уу !

Дэлгэрэнгүй мэдээллийг: +82 (0)-10-2501-5590,
+976-7808-0270

10 мянгаар Аз жаргалаа бий болгоорой.
ТА БҮХЭНД АЗ, АМЖИЛТ ХҮСЬЕ.
Опера Гоо сайхны мэс заслын эмнэлэг

2015년 8월 26일 수요일

OPERA - Зөвлөгөөний цаг

ФИЛЛЭР ГЭЖ ЮУ ВЭ?
Филлэр гэдэг нь тодорхой хэсэгт “Ямар нэгэн бодисыг нөхөж өгөх” гэсэн утгыг агуулж байдаг бөгөөд энгийн гоо сайхны мэс заслаас ялгаатай нь зүсэлт хийхгүй тариагаар хэлбэржүүлэн хийгддэгээрээ онцлог юм.
Филлэр нь олон төрлийн байгалийн гаралтай болон нийлмэл эдийн найрлагатай байдаг ба арьсанд орсны дараа тухайн хэсгийг тэлж дүүргэж өгөх үйлчилгээтэй байдаг. Ерөнхийдөө зориулалт нь хөгшрөлөөс үүдэн гэмтсэн арьсыг нөхөж өгөх, үрчлээг тэнийлгэх, мөн түлэгдэлт болон гэмтлээс үүссэн эсийн гэмтэл, сорви зэрэг хонхойж орсон хэсгийг нөхөхөд ашигладаг.


Restylane filler 
Хүний арьстай адил найрлагатай бодисоос бүрдсэн FDA баталгаажуулсан тариа бөгөөд ботокс тариулаад үр дүнд хүрэхээргүй зузаан үрчлээ, хамар өндөрсгөх, уруул томруулах, нүүрний хонхойж орсон хэсгийг дүүргэх зэрэг маш олон төрлийн эмчилгээнд ашигладаг.

Juvederm filler

Нас ахих тусам хүний арьс хөгширч, үрчлээ үүсэж унжиж эхэлдэг. Энэхүү тариа нь ийм төрлийн арьсанд зориулсан дахин сэргээж өгөх үйлчилгээтэй юм. 1 удаа тариулахад 12 сар барьдаг. Хүний биед шингэдэг гель төрлийн тариа бөгөөд тариулснаар үрчлээ арилгахаас гадна арьс чангарч, тэжээллэг зөөлөн болно.

2015년 8월 25일 화요일

OPERA - Зөвлөгөөний цаг
Botox & Filler хийлгэсний дагаа
Эрүүний Botox-ийн дараа хэтэрхий зажлууртай хатуу хоол хүнснээс татгалзах нь таатай бол, нүд орчим болон хөмсөгний голд хийлгэсэн бол бага зэрэг эвгүй мэдрэмж төрөх бөгөөд энэ нь нүд орчмын булчингийн хөдөлгөөнийг хязгаарлаж, үрчлээг арилгахын тулд үүсэж буй шинж тэмдэг учир санаа зовох хэрэггүй юм. Botox хийлгэсэн хэсэгт хэт үрэлт өгөх, ямар нэгэн хүчтэй массаж зэргийг хийхгүй байх нь тустай. Мөн архи тамхи нь үйлчилгээний чанарт эсрэг нөлөөлөх тул архи тамхинаас татгалзах. 
Filler хийлгэсэн хэсгийг үрэх, дарах зэргээс зайлсхийх шаардлагатай бөгөөд аюулгүй байдал түртэл нь хүрч, цохих зэргээс болгоомжлох.
Тариулсан хэсэгт хөхрөх болон улайн, хавдах зэргийг арилгаж болох уу?
Botox & Filler хийлгэсний дараа үүссэн хөх нь богино хугацаанд өөрөө арилах учир оролдолгүй орхих нь хамгийн сайн арга бол улайн хавдах үед хүйтэн жин тавих нь сайн.
Filler хийлгэсний дараа Make-up хийх болон нүүрээ цэвэрлэхдээ үйлчилгээг бууруулахгүй байж болох уу?
Filler хийлгэсэн хэсэгт үрэх, дарах зэргийг хийхгүйн тулд автомат нүүр цэвэрлэгч, нүүр 
цэвэрлэгч сойз зэргээс зайлсхийж хөөсөн нүүр цэвэрлэгчээр хурууны өндгөөр хөнгөн илэх эсвэл хөвөнгөөр цэвэрлэж өгөх хэрэгтэй. Make-up хийхдээ sponge ашиглан хэт дарж, цохиж хийхээс зайлсхийн хурууны өндгөөр юм уу багсаар хөнгөн элэн, шүүрдэх маягаар хийх нь тохиромжтой.
ОПЕРА Гоо сайхны мэс заслын эмнэлэг 8/25~10/31-г дуустал БҮХ МЭС ЗАСАЛДАА 30%-ын намрын урамшуулал зарлалаа. Энэхүү алтан боломжыг олон хүмүүст сонордуулах зорилгоор дараах уралдааныг зарлаж байна.
ШАГНАЛ:
1-р байр: Samsung Galaxy S6 Edge (32G)
2,3-р байр: Aestura Essence/Cream + Lotion/Cleansing + Sun Cushion 2ш + Маск 
4~6 байр Aestura Essence/Cream + Lotion/Cleansing + Sun Cushion 1ш + Маск
7~10 байр: Aestura Lotion/Cleansing + Sun Cushion 1ш + Маск
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
- Манай хуудсанд лайк дарсан байх
-Энэхүү постыг өөрийнхөө профайл руу public share хийсэн байх
- 9 сарын 8-ыг дуустал өөрийн share хийсэн post дээрээ
хамгийн олон лайк цуглуулах
Уралдааны хугацаа: 8 сарын 18-9 сарын 8 хүртэл
Ялагч: 9 сарын 10-ны 15:00 цагт өөрийн хуудсаар зарлах болно.
**** Монголоос ялагч тодорвол шагналыг 5 хоногийн дотор олон улсын шуудангаар Монгол руу явуулж өгнө.
Авто лайк тооцохгүй болохыг анхаарна уу!!! Та бүхэнд амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг:http://www.operasurgery.co.kr/event2/m_fat_mg.asp
Mail: opera_mgl@yahoo.com
Tel: +976 -7808-0270
+82 (0)-10-2501-5590


2015년 8월 9일 일요일

ОПЕРА гоо сайхны эмнэлгийн эмч нарын танилцуулгыг хүргэж байна.

Сайн байцгаана уу?
Гоо сайхны мэс засал гэдэг бол хүний гоо сайхантай холбоотой чухал асуудал тул гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөн хаана хандахаа мэдэхгүй байгаа бол юуны түрүүнд тухайн эмнэлгийн гоо сайхны мэс засалч эмч нарын туршлага болон танилцуулгыг сайн судлах нь зүйтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмж орчноос илүүтэйгээр таньд мэс засал хийх гэж буй эмчийн туршлага мэдлэг хамгийн чухал шүү дээ.

Манай эмнэлгийн эмч  нарын хувьд ихэнх нь том эмнэлгүүдэд олон жил мэс засал хийсэн туршлагатай эмч нар ажиллаж байгаа бөгөөд мэс заслын төрөл бүрээр мэргэшсэн эмч на юм.
Тиймээс та өөрийн хийлгэхийг хүсэж буй мэс заслаар мэргэжсэн эмч байгаа эсэхийг хайж үзэн эмнэлгээ сонгоорой.

Хөөөрхөн бүсгүй минь өөртөө итгэлтэй цоглог байгаарай.












2015년 8월 7일 금요일

OPERA GOO SAIHNI EMNELEGT TANIIG URIJ BAINA

OPERA GOO SAIHNI EMNELEGT TANIIG URIJ BAINA
Манай эмнэлэг нь Солонгосын Ганнам дүүрэгт байрладаг ба хөхний мэс заслаас эхлээд нүд хамрын гоо сайхны мэс засал, биеийн хэлбэр засах, өөх соруулах, нүүрэнд өөх шилжүүлэн суулгах, хацрын яс багасгах, эрүү нүүрний хэлбэр засах мэс заслуудыг мэргэжлийн эмч нар сэтгэл ханамжын өндөр баталгаатай хийж гүйцэтгэж байна. 
Их сургуулийн болон нэгдсэн эмнэлггүүдэд олон жил мэс засал хийсэн туршлагатай, салбар бүрээр мэргэшсэн эмч нар ажиллаж байгаа бөгөөд үнийн хувьд тун боломжийн хэрнээ өөрийн мэт натуралны хэлбэрээр хүн бүрт яг тохируулж мэс засал хийдэг .
Та бүхэн Операгаас гоо сайхнаа гэрэлтүүлэн чимээрэй. Монгол зөвлөх болон мэргэжлийн эмч нар таньд эелдэг найрсгаар зөвлөгөө өгөх болно.
Мэргэжлийн монгол зөвлөх зөвхөн монгол үйлчлүүлэгчээ хариуцан ажиллаж байгаа тул та хэлний бэрхшээлийг мэдрэхгүйгээр тав тухтай орчинд найрсаг үйлчилгээг хүлээн аваарай. 

Монгол зөвлөхтэй холбогдох
Утас:  010-2501-5590/солонгосоос/  78080270/монголоос/
Мэйл хаягopera_mgl@yahoo.com
Вэб хуудас: http://www.operasurgery.co.kr/
Хаяг: Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон гоо сайхны мэс заслын үнэгүй зөвлөгөөг и мэйл болон утсаар авах боломжтой.
           Таныг хүндэтгэсэн, Опера гоо сайхны эмнэлэг. 

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...