2015년 8월 26일 수요일

OPERA - Зөвлөгөөний цаг

ФИЛЛЭР ГЭЖ ЮУ ВЭ?
Филлэр гэдэг нь тодорхой хэсэгт “Ямар нэгэн бодисыг нөхөж өгөх” гэсэн утгыг агуулж байдаг бөгөөд энгийн гоо сайхны мэс заслаас ялгаатай нь зүсэлт хийхгүй тариагаар хэлбэржүүлэн хийгддэгээрээ онцлог юм.
Филлэр нь олон төрлийн байгалийн гаралтай болон нийлмэл эдийн найрлагатай байдаг ба арьсанд орсны дараа тухайн хэсгийг тэлж дүүргэж өгөх үйлчилгээтэй байдаг. Ерөнхийдөө зориулалт нь хөгшрөлөөс үүдэн гэмтсэн арьсыг нөхөж өгөх, үрчлээг тэнийлгэх, мөн түлэгдэлт болон гэмтлээс үүссэн эсийн гэмтэл, сорви зэрэг хонхойж орсон хэсгийг нөхөхөд ашигладаг.


Restylane filler 
Хүний арьстай адил найрлагатай бодисоос бүрдсэн FDA баталгаажуулсан тариа бөгөөд ботокс тариулаад үр дүнд хүрэхээргүй зузаан үрчлээ, хамар өндөрсгөх, уруул томруулах, нүүрний хонхойж орсон хэсгийг дүүргэх зэрэг маш олон төрлийн эмчилгээнд ашигладаг.

Juvederm filler

Нас ахих тусам хүний арьс хөгширч, үрчлээ үүсэж унжиж эхэлдэг. Энэхүү тариа нь ийм төрлийн арьсанд зориулсан дахин сэргээж өгөх үйлчилгээтэй юм. 1 удаа тариулахад 12 сар барьдаг. Хүний биед шингэдэг гель төрлийн тариа бөгөөд тариулснаар үрчлээ арилгахаас гадна арьс чангарч, тэжээллэг зөөлөн болно.

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...