2015년 8월 31일 월요일

OPERA - Зөвлөгөөний цаг

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Бид энэ удаагийн “OPERA” - Зөвлөгөөний цаг булангаараа биед хор нөлөөгүй зөөлөн эд болох Cohesive Gel талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


Cohesive Gel гэж юу вэ?
Энэхүү гель нь урьд өмнө нь ихээр хэрэглэгдэж байсан Силиконыг бүтцээс огт өөр шинээр үйлдвэрлэгдэн гарсан зөөлөн эд юм. Шингэн биет силикон нь хөхний дотоодод байрлахдаа түүнийг агуулж буй бүрхэвч хагарах болон гэмтэх тохиолдолд шингэн силикон биеээр тархах магадлалтай байсан учир эмчилгээнд хэрэглэхийг зогсоосон. Харин Cohesive gel нь барьцалдах чадвар гойд сайн тул тархах аюулгүй зөөлөн эд юм. Зөөлөн эдийн барьцалдах чадварыг шалгах явцад зөөлөн эдийг энгийн орчинд ширээн дээр гарган тавьсан ч барьцалдах чадвараа алдалгүй хэвээр барьж байсан.

Cohesive gel –н Аюулгүй байдал

Cohesive gel нь гадна талын бүрхэв хальсыг задалсан ч хальж урсахгүй барьцалдах чадвар сайтай зөөлөн эд юм. 
Cohesive gel нь одоогийн байдлаар АНУ-н энэ төрлийн зах зээлийн 95% дээш хувийг, Япон улсын энэ төрлийн зах зээлийн 90%-с дээш хувийг тус тус эзэлж буй бөгөөд 2007 онд АНУ-н FDA Холбооны стандартаар батлагдсан бүтээгдэхүүн юм. Мөн Солонгос улсын KFDA холбоогоо батлагдан эмчилгээнд хэрэглэгдэх зөвшөөрлөөр хангагдсан зөөлөн эд болох талаар дээр дурдсан.


Энэхүү гелийг үйлдвэрлэгдэн гарахаас өмнө шингэн биет силиконыг эмчилгээнд хэрэглэж байсан ба шингэн биет силикон нь биеийн дотоодод тархсанаар энэхүү силиконыг үйлдвэрлэгч байгууллагын эсрэг зарга олон тоогоор үүсэж, заргын дагуу хохирол барагдуулах төлбөрт тус байгууллагын үндсэн хөрөнгө зарцуулагдан үүд хаалгаа хаах дээр тулж байсан гашуун түүх бий. Шингэн биет силикон нь гадна талаас хүрэхэд мэдрэхүй нь сайн боловч явцын дунд зүүний үзүүрийн төдий нүх гарсан ч тэрхүү нүхээр силикон урсан гарснаар дээрх зарга гарахад хүрсэн хэрэг. Улмаар 1992 онд АНУ-с энэхүү уг силиконыг эмчилгээнд хэрэглэхийг бүрэн хориглосон.

Гэвч 1998 онд АНУ- н “IRG” судалгааны төвөөс дахин судалгаа хийж “Силикон нь үе мөчний төрлийн өвчлөлтэй хүмүүсээс бусад хүний биед ямар ч хор нөлөөгүй” болохыг батлан энэ тухайгаа нийтэд дэлгэсэн. Үүнээс хойш силикоын хэрэглээ дахин дэлгэрсэн бөгөөд урьд өмнө нь хэрэглэгдэж байсан силиконыг аюулгүй тал, эрүүл ахуйн талаас нь шинэчлэн гаргасан шинэ гель нь энд яригдаж буй Cohesive gel болно.

Энэхүү гелийг худалдаанд нэвтрүүлэхээс өмнө олон олон туршилт хийсэн бөгөөд тэдний нэг болох барьцалдах чадварын туршилтанд 3 жилийн туршид 4000 гаруй эмэгтэй дээр туршилт хийхэд хагарах хувь нь 1,4% тай гарсан байжээ. 
Гадаргын байдлаар нь ангилах

 Smooth Type
Гадарга нь гулсатмгай чанартай тул хөхний хэсэгт байрлуулахад хялбар, бага хэмжээний зүсэлтээр нэвтрүүлэх боломжтой байдаг зэрэг давуу талуудтай. Хальсан бүрхэвч хөхийг бүрхэх үед хатуурах магадлал нь өндөртэй тул мэс заслын дараа цусны ийлдсүүд үүсч хатуурахаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд гойд анхаарах нь зүйтэй.

Texture Type
Гадарга нь гулсамтгай биш хатуувтар чанартай. Гол давуу тал нь биеийн организмийн эд эсүүд зөөлөн эдийн зай завсраар бэхжин тогтсноор нэг тал руугаа хазайх үзэгдлээс бүрэн сэргийлж чадсан. Хөхнийг бүрхэгч хальсан бүрхэвч нэг тал руугаа хэт зузаарч хатуурахаас сэргийлдэг.
Texture зөөлөн эд нь хөх хатуурч зангирахаас сэргийлэх үйлчилгээг давхар агуулсан байдаг тул мэс заслын дараа массаж хийх шаардлагагүй. Тиймээс texture зөөлөн эдийг суулгасан тохиолдолд массаж хийлгэх үеийн өвдөлтийг мэдрэхгүйгээр гоо сайхан хөхтэй болох боломжтой.

Хэлбэрээр ангилах

Round Type
Зөөлөн эд гэвэл ихэнх хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд буудаг дугариг хэлбэр юм. Голын хэсэг нь төвгөр бөгөөд биеийн дотоодод суулгасан тохиолдолд хөхний дээд тал, доод талыг адил хэмжээгээр төвийлгөн харагдуулдаг. Бүтцийн хувьд normal saline, силикон гель зэргээр хийгдсэн байх бөгөөд хэвтэж босох зэрэг хөдөлгөөнд саадгүй өөрийнх юм шиг харагдуулдаг.

Anatomic or Tear Drop type 
Энэхүү хэлбэр нь хажуу талаас харагдах байдал нь усны дусал мэт хөхний толгойн хэсэг товгор, түүнээс доош урсгал усыг санагдуулах зөөлөн line үүсгэн тогтсон хэлбэр юм. Энэ хэлбэр нь эмэгтэй хүний байгалийн гоо сайхан хөхний хэлбэригй хамгийн ихээр агуулсан тул Anatomic зөөлөн эд нэрлэх нь ч бий. Энэхүү зөөлөнэдийг суулгахдаа хамгийн чухал зүйлийн нэг нь хөхний дотоодод байрлалыг сайтар тогтоож байршуулахгүй бол хэлбэр нь энгийн дугариг хэлбэрийн зөөлөн эдээс хэлбэргүй харагдах тохиолдол их байдаг.

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...