Бусдаас ялгагдах аюулгүйн систем-Опера гоо сайхны мэс заслын эмнэлэг
Их сургуулийн эмнэлгийн түвшний мэдээгүйжүүлэлтийн аюулгүйн систем, нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчин, дэвшилтэт технологийн техник хэрэгслээр тоноглогдсон тус эмнэлэг нь мэс заслын өмнө нягт аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Sevoflurane мэдээ алдуулалт
Урд нь enflurane мэдээ алдуулалтыг өргөн хэрэглэдэг байсан бөгөөд сөрөг үр дагавар багагүй гардаг байсан.
Ялангуяа, гоо сайхны мэс заслын хувьд өвчтөний аюулгүйн байдлаас гадна мэс заслын дараах хурдан эдгэрэлт чухал байдаг. Сүүлийн үед хэрэглэгдэх болсон Sevoflurane мэдээ алдуулалт нь хурдан мэдээ алдуулж, мөн хурдан сэргэж, мэс заслын дараа огих, булчин чангарах зэрэг сөрөг үр дагаврын багасгасан.
Манай эмнэлэгт бүтэн биеийн мэдээ алдуулалтын үед Sevoflurane-аар мэдээ алдуулан мэс заслын дараах үйлчлүүлэгчдийн хурдан эдгэрэлт тэнхэрэлтэнд туслан сэтгэл баталгааг олгодог.
Залгиур хоолойн маск (Laryngel mask=LMA)
Бүтэн биеийн мэдээ алдуулалтын дараа өвчтнүүдэд учирдаг хамгийн том бэрхшээл нь хоолой өвдөх байдаг. Энэ нь бүтэн биеийн мэдээ алдуулалтын үед хиймэл амьсгалын гуурсыг хоолойгоор дамжуулан оруулдаг бөгөөд энэ үед хоолойг сэрвэгнүүлэн үрэвсүүлдэг. Энэ хүндрэлийг багасгахын тулд манай эмнэлэгт амны хөндийд мэс засалт хийх шаардлагатай байдаг эрүү нүүрний хэлбэр засах мэс заслаас бусад бүтэн биеийн мэдээ алдуулалт хийх мэс заслын үед залгиур хоолойн LMA маскыг хэрэглэдэг. Энэ маск нь хоолойд тултал гуурс оруулах шаардлагагүйгээр залгиур хоолойг гадуур нь бүрхэн хамгаалангаа хоолойн эд эсийг гэмтээхгүйгээр өвдөлтийг багасгадаг.
Байж болшгүй явдал боловч, хүний амь настай холбоотой чухал асуудлыг хариуцдаг газар эмнэлэг тул тэр дундаа бүтэн биеийн мэдээ алдуулалт хийгддэг эмнэлгийн хувьд өвчөнд зүрх зогсох зэрэг гэнэтийн онцгой байдал учирч болзошгүй. Энэ үед мэргэжлийн туршлагатай мэдээ алдуулалтын эмч эмнэлэгт байн яаралтай тусламж үзүүлэх нь чухал. Мөн түргэн тусламжийн хэрэгсэл болох зүрхний ажиллагааг дахин сэргээх төхөөрөмж зайлшгүй байх хэрэгтэй. Манай эмнэлэгт зүрхний цохилт сэргээх төхөөрөмж мэс заслын өрөө бүрт байрлаж байгаа бөгөөд яаралтай үед хэрэглэхээр дадлага хийж өвчтний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хичээн зүтгэдэг.
Мэдээ алдуулалтын дараа гарч болзошгүй аюулуудаас урьдчилан сэргийлж Опера эмнэлэг нь мэдээ алдуулалтын нэгдсэн их сургуулиудын эмнэлгийн түвшинд тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Мэдээ алдуулалтын дараа зарим тохиолдолд илэрч болох өндөр халууралтыг намдаах дантруллэнтэй. Мэс заслын үед өвчтөний биеийн байдлыг тогтмол хянан аюулгүй үр дүнтэй мэс заслыг хийж гүйцэтгэх болно.
Опера гоо сайхны мэс заслын эмнэлэг нь хүчилтөрөгч хангах төхөөрөмж, сокшён, яаралтай үед эмч дуудах төхөөрөмж, болон мэс заслын өрөө, сэргээх өрөө бүрт хянах самбар CMS (Center Monitoring System) байрлуулсан.
Бүтэн мэдээгүйжүүлэлт төдийгүй өвчин мэдрүүлэхгүй мэдээ алдуулалт, хэсэгчилсэн мэдээ алдуулах, унтуулгатай мэдээ алдуулах зэрэг мэдээгүйжүүлэлт,мэдээ алдуулахын ажилбарыг мэдээгүйжүүлэлтийн нарийн мэргэжлийн эмч гардан хариуцаж хийж байгаа бөгөөд мэс засал дуустал өвчтөний биеийн байдлыг байнга хянах тул мэдээгүйжүүлэлтэд санаа зовохгүй байж болно.
Өвчтөн тус бүрийн биеийн онцлогт тохирсон “өвчтөнд тохируулсан хариуцлагатай мэдээгүйжүүлэлт”-г хийснээр мэс заслын явцад өвчтөний биеийн хэвийн байдал болон мэс заслын дараа бүрэн сэргэх хүртэлх аюулгүй байдлыг хангахын сацуу ямар нэг гаж нөлөөгүй мэдээгүйжүүлэлтийг хийж өвчтөний аюулгүй байдлыг гардан хариуцаж байна.
Эмнэлгийн бүх систем мэс заслын болон мэдээгүйжүүлэлтийн аюулгүйн ажиллагааг хангахад чиглэгдсэн байдаг.
Мэс заслын дараа өвчтөн бүрэн сэргэтэл сэргээх тасгийн мэргэжлийн сувилагч хариуцан хянаж, өвчтөн бүрэн сэргэвэл энгийн тасаг руу шилжүүлнэ.
Мэс заслын дараа тохилог саруулхан хэвтэн эмчлүүлэх тасагт хэвтэн эмчлүүлж боломжтой бөгөөд мэс заслын дараах эмчилгээ сувилгаан, өвчтөний биеийн байдлыг түргэн сайжруулах үүднээс үдээс өмнө болон үдээс хойш гэсэн ээлжээр эмч, сувилагч хариуцан ажиллаж байна.
Опера гоо сайхны мэс заслын эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд мэс заслын явцад санаандгүй байгалийн гамшиг зэрэг ослын улмаас цахилгаан тасарсан үед ашиглах эрчим хүч нөөцлөх UPS(UNINTERRUPTED POWER SUPPLY) системээр тоноглогдсон.
Мөн мэс заслын үед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн газ, хийг тогтмол нэг газар, хэрэгтэй үед шаардлагатай хэмжээгээр хангах систем болох төв түгээлтийн системээр тоноглогдсон бөгөөд ямар ч аюултай байдалд ч мэс заслыг аюулгүй хийж дуусгаж чадна.
Ердийн хувийн эмнэлэгт хэт өндөр өртөг зардлын улмаас суурилуулан тоноглуулж чаддаггүй аюулгүй ажиллагааны төхөөрөмж байсан ч манай эмнэлэг тэрхүү багажтөхөөрөмжид байнгын хөрөнгө оруулалт хийж өвчтөнийхөө аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүнд тавин ажиллах болно.