2015년 11월 15일 일요일

3N Давхрааны мэс заслын тухай


3N Давхрааны мэс заслын тухай 
Тухайн хүний нүдний хэлбэр болон зовхины нимгэн зузаан мөн зовхины унжилт хэр байна гэдгээс хамааран давхрааны мэс заслын арга өөр байдаг бөгөөд ихэвчлэн зүсэлттэй давхраа, утсан давхраа гэсэн 2 аргыг эмнэлгүүдэд өргөнөөр хэрэглэгддэг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зөвхөн Опера эмнэлэгт хийгддэг 3N давхрааны мэс заслын тухай танилцуулъя.
3N Давхрааны мэс засал гэдэг нь?
3N (No Scar, No Loose, No Pain) Давхраа гэдэг нь утсан давхрааны оёдол задардаг сул талыг сайжруулан засч төрөлхийн мэт үзэсгэлэнт нүдийг таньд бэлэглэх давхрааны арга юм.
3N давхрааны мэс засал гэдэг нь зовхинд жижигхэн нүх гарган зовхин дахь илүүдэл өөх булчинг авч зовхийг нимгэн цэвэрхэн харагдахаар болгож өгөхөөс гадна оёдлыг сайтар бэхэлж өгдөг тул оёдол задардаггүй.
 Мэс заслын тухай мэдээлэл
 Мэс заслын хугацаа: 30 мин
Оёдол авах : 3 хоногийн дараа
Эдгэрэлт: 7 хоногийн дараа энгийн амьдралдаа орох
Мэдээ алдуулалтын арга: унтуулгатай хэсэгчилсэн мэдээ алдуулалт
Эмчилгээ: 2 удаа эмнэлэгт ирнэ.
3N Давхрааны мэс заслын онцлог
  • Сорвигүй өөрийн мэт давхрааны лайн
  • Зүсэлт хийдэггүй тул сорвигүй мөн лайн нь натуралны болдог тул мэс засал хийлгэсэн ор мөр үлддэггүй.  Давхрааны мэс засалд дурдагддаг хиймэл мэт харагдах, сорви үлдэх зэрэг асуудлуудад санаа зовох хэрэггүй болсон.
  • Цаг хугацаа өнгөрсөн ч оёдол нь тайлагддаггүй давхраа
  • Давхрааны лайныг дагуулан төрөлхийн давхраа шиг зовхийг хооронд нь барьцалдуулж өгдөг тул хүчээр зөвхөн утсаар тогтоосон давхраа биш тул давхраа сулрах магадлал тун бага.
  • Арьсны эд эсийн гэмтэл бага бөгөөд хавдар бараг байхгүй эдгэрэлт хурдан
  • Арьсанд зүсэлт хийхгүйгээр жижиг нүх гарган давхраа гаргадаг арга тул эд эсийн гэмтэл бага бөгөөд мэс заслын дараа их хавддаггүй 2-3 хоноод л энгийн амьдралдаа орж болно.
3N давхраа ямар хүнд тохиромжтой вэ?
  • Өөрийн мэт натуралны давхрааг хүсч байгаа хүн
  • Нүдээ анисан ч давхраа хийлгэсэн нь мэдэгдэхгүй байхыг хүсвэл
  • Зовхины арьс нь нимгэн, унжаагүй хүн
  • Хэвийн амьдралдаа хурдан орохыг хүсвэл
  • Мэс заслын сорвинд санаа зовж байгаа бол
3N давхрааны мэс заслын дараа АНХААРАХ ЗҮЙЛС
1.      Мэс заслын дараа хавдар бууртал хүйтэн жин байнга тавих нь тустай. 
2.      Нүдний будгийг 7 хоногийн дараагаас хийнэ.
3.      Хүн бүрийн онцлогоос шалтгаалж хавдаж хөхөрч болно.
4.      Архи, тамхи нь мэс заслын дараах эдгэрэлтийг удаашруулдаг тул  4 хоног хэрэглэхгүй байх .
5.      Мэс заслын дараа унтах үедээ толгойгоо хэт гудайлгах гэдийлгэх хөдөлгөөнөөс зайлсхийн, 3-4 долоо хоног цээжээ өндөрлөж унтах нь хурдан эдгэрэлтэнд тус болдог.
6.      Уйлах, нулим их урсгах, нүдээ хүчтэй нухалж, нүдээ чанга анихгүй байх.  

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...