2015년 11월 16일 월요일

EZ LIFT гэж юу вэ?

 EZ LIFT гэж юу вэ?

Сорви үлдэхгүй, Нүд ирмэхийн зуур
Залуу нас руугаа буцаж очих арга бол!

EZ lift гэдэг нь?

EZ lift гэдэг нь тусгай утас ашиглан чихний урд хэсгийн арьс болон булчинг татан унжсан арьсыг тэнийлгэн татаж өгөх аргыг хэлнэ. 30 минут-1 цаг орчим зарцуулагддаг бөгөөд мэс заслын дараа хэвийн амьдралдаа шууд орох боломжтой. Мөн бүтэн биеийн мэдээ алдуулалт бус  хэсэгчилсэн мэдээ алдуулалттай хийгддэг тул сорви өвдөлтгүй. EZ lift  мэс заслыг нүдний зовхи татах мэс засал, нүүрний арьс  татах мэс засал, духын үрчлээ арилгах, өөх шилжүүлэн суулгах мэс засал, ботокс, филлертэй хамтатган хийвэл гүн үрчлээ болон нүүрний үрчлээг бүхэлд нь арилгахад өндөр үр дүнтэй байдаг.  
Тусгай зориулалтын өргөст утсыг арьсны доор байршуулснаар энэхүү утас нь арьсны өнгөц давхаргаас гүн давхарга хүртэл барьж өгснөөр арьсыг татдаг.
Хүнс, эмийн хорооны зөвшөөрөлтэй чанарын баталгаат өргөсөн утсыг хуйханд 2 мм орчим зүсэлт хийн утсыг суурилуулдаг тул сорви үлддэггүй бөгөөд утсыг дараа нь авах шаардлагагүй.
Мөн арьсны гүн давхаргыг өдөөн өгч колаген үүсэлтийг идэвхижүүлсээр арьсны өнгийг сэргээн арьсыг чангалдаг.

Мэс заслын аргачлал, үр дүн

Үрчлээг хамгийн амархан аргаар арилгах арга!
1.Мэс засал хийх хэсэгт тэмдэглэгээ хийсний дараа хуйханд2 мм хэмжээний зүсэлт хийн нянгүйжүүлнэ.
2.Нүүрний хоёр талд тус бүрт 4-6 ширхэг утас суулгадаг бөгөөд унжилтын хэсгээс хамаарч утасны тоо шалтгаалдаг. 
3.Утас хийсэн хэсэгт зүсэлт хийдэггүй.
4.Бага зэргийн тарианы сорви 2-3 хоногийн дараа арилдаг.
5.Мэс заслын хугацаа 30 минут.


Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...