2016년 8월 28일 일요일

ХЭВЛИЙН ХЭЛБЭР СОРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

Хэвлийн хэлбэр засах мэс засал гэж юу вэ?

             Хэвлийн хэлбэр засах мэс засал гэдэг нь хэвлийд зүсэлт хийж, илүүдэл арьс болон өөхийг хамт авдаг мэс засал юм. Нөхцөл байдлаасаа шалтгаалаад хэвлийн булчинг хүртэл засах болможтой байдаг. Энэ мэс заслын хамгийн давуу тал нь их хэмжээний арьс болон өөхийн нэг дор авч болдог. Гэвч сорви үлддэг сул тал ч байдаг. Энэхүү сул талыг шийдэхийн тулд нүдэнд хамгийн тусахгүй хэсэгт буюу дотуур хувцасаар дарагдаж болхоор хэсэгт зүсдэг.
02.jpg 03.jpg 
             Энэхүү мэс засал нь залуу насны хүмүүсээс илүүтэйгээр арьс нь суларч унжилт өгч эхэлсэн дундаж насны хүмүүст илүү тохиромжтой. Хүүхэд гаргаад арьс суларсан бүсгүйчүүд, олон жил тарган явсан эрчүүд гэх мэт зөвхөн өөх соруулах мэс заслаар хүссэн үр дүндээ хүрэх боломжгүй тохиолдол байдаг. Мөн энэ мэс заслыг харвингийн болон дээд хэвлийн өөх соруулах мэс засалтай хамт хийвэл илүү үр дүнтэй байдаг.
             Мэс засал нь бүтэн болон мини гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд энэ нь тухайн хүний хэвлийн өөхлөлт болон арьсны унжилтаас шалтгаалдаг. Бүтэн хэвлийн хэлбэр засах мэс заслыг хийхэд дунджаар 3 цаг шаардагддаг бөгөөд мэс заслын дараа 5-7 өдрөөс энгийн амьдаралдаа орох боломжтой байдаг. Бүтэн мэс заслын давуу тал нь суларч 2 тийш задарсан хэвлийн булчинг хэвэнд нь оруулж засах боломжтой байдаг.
복부1.png
             Зөвхөн хүйсний доод хэсэгт арьс нь унжсан байвал бүтэн мэс засалтай харьцуулахад харьцангуй жижиг зүсэлтээр илүүдэл арьс болон өөхийг авах болможтой.
복부2.png
Та мэс заслын тухай зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас : 010 2501 5590 / 7808 0270

Mail : opera_mgl@yahoo.com

Viber : +821025015590

Wechat : opera_mn

2016년 8월 24일 수요일

ДАВХРААНЫ МЭС ЗАСАЛ? ЯМАР ЯМАР АРГА БАЙДАГ ВЭ?

ДАВХРААНЫ МЭС ЗАСАЛ? ЯМАР ЯМАР АРГА БАЙДАГ ВЭ?
09
Төрөл бүрийн мэс заслын аргачлал
Гоо сайхны мэс засал дотроос хамгийн их эрэлттэй мэс засал бол яах аргагүй давхарааны мэс засал мөн юм. Урд өмнө нь давхрааны мэс заслыг нэг л аргаар хийдэг байсан бол орчин үед мэс заслын аргачилал нь улам олон төрөлтэй болсоор байна. Тиймээс ч өнөө үед хүн бүрийн онцлогт тохигруулан хагалгаа хийх боломжтой болсон. Гоё давхараатай болохын тулд таны нүдний онцлогт тохируулан мэс заслын аргыг сонгох хэрэгтэй. Тэгвэл ямар ямар мэс заслын арга байдаг талаар бид танд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
유형별눈성형(2)
Давхрааны мэс заслын төрөл
Давхрааны мэс засал нь утас гүйлгэх, зүсэх, зүсэлтгүй гэсэн 3 төрөл байдаг. Энэ 3 төрлийн аргыг тухайн хүний нүдний онцлогт тохируулан сонгодог. Утас гүйлгэх арга нь арьс унжаагүй, нимгэн тохиолдолд тохиромжтой бөгөөд энэ аргаар мэс засал хийсэний дараа эдгэрэх хугацаа харьцангуй богино байдаг. Тэгвэл зузаан арьстай, зовхи өөхлөг эсвэл арьс унжсан тохиолдолд зүсэлттэй арга нь хамгийн тохиромжтой байдаг. Зүсэлттэй арга нь утас гүйлгэх аргыг бодвол удаан эдгэдэг гэсэн сул талтай боловч хүссэн давхрааг хүссэн хэлбэрээрээ гаргах боломжтой байдаг. Хамгийн сүүлд зүсэлтгүй арга нь зовхины арьсанд 3-4 жижиг нүх гаргаж үүгээрээ дамжуулан арьс болон булчин хооронд төрлөхийн мэт наалдац үүсгэж хийдэг мэс засал бөгөөд дээр дурдсан 2 мэс заслын давуу талуудыг өөртөө агуулсанаараа онцлог.
유형별눈성형(5)
Нүд сэтлэх мэс заслын төрөл
Давхарааны мэс заслаас гадна нүдний булан сэтлэх мэс засал ч мөн хүчээ авч байна. Шаардлагатай бол давхрааны мэс засалтай цуг хийж нүдийг илүү том харагдуулах боломжтой байдаг. Ерөнхийдөө нүдний буланг урагшаа, хойшоо, доошоо гэсэн 3 төрлөөр сэтэлж болдог. Сэтлэгээний мэс засал хийхдээ таны нүдний хэлбэр болон харьцаанд тохируулан зүсэлт хийх чигэлэлээ сонгодог. Мөн 2 нүдэнд яг ижил хэмжээтэй зүсэлт хийх шаардлагатай бөгөөд энэ нь эмчийн ур чадвараас их шалтгаалдаг.
유형별눈성형(4)
Нойрмог нүдийг яаж засах вэ?
Зовхи нь нүдээ дараад нойрмог харагддаг эсвэл нүдээ нээхдээ духандаа хүч өгч нээдэг шинж тэмдэгүүд илэрч байгаа бол таны зовхины өргөгч булчин суларсантай холбоотой байж болзошгүй байдаг. Зовхины өргөгч булчин суларсанаар нүдээ бүтэн нээж чаддаггүй бөгөөд үүнээс болж хүн нойрмог харагддаг. Ийм тохиолдолд өргөгч булчинг чангалах мэс засал хийдэг.
유형별눈성형(6)
Өөрийн нүүрний хэлбэрт зохих давхрааг сонгоорой
Хүн бүрийн нүүрний хэлбэр, нүдний онцлог өөр өөр байдаг. Тиймээс бүх хүнд яг адилхан хэлбэртэй давхараа хийх боломжгүй байдаг. Үүнийгээ дагаад мэс заслын арга нь ч хүн бүрт өөр өөр хийгддэг. Таны нүүрний хэлбэртэй ямар давхраа хамгийн сайн зохихыг, ийм давхарааг хийхэд ямар мэс заслын арга ашиглахыг мэс засалч эмчтэйгээ сайтар ярилцаж зөвлөлсөний эцэст шийдээрэй.
유형별눈성형(3)
Эмчтэйгээ сайн зөвлөөрэй
Өөрт тохирохгүй мэс заслын аргыг сонгох эсвэл хэт том давхараа хийлгэсэн тохиолдолд мэс заслын дараа сөрөг нөлөө үүсэх, давтан мэс засал хийх шаардлага гарах нөхцөл үүсч болдог. Та зөвхөн өөрт зохих мэс заслыг сонгож улам үзэсгэлэнтэй болохыг хүсвэл эмтэй сайтар зөвлөлдөж мэргэжлийн эмчийн зөвлөсөн хамгийн зөв арыг сонгоорой.
유형별눈성형(6) (1)
12

МЭДЭЭЛЛИЙГ ОПЕРА ГОО САЙХНЫ ЭМНЭЛГИЙН МАРКЕТИНГИЙН АЛБАНААС БЭЛТГЭВ.

2016년 8월 22일 월요일

ХӨХНИЙ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХДЭЭ ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

 ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ
383237_175912_484.jpg 
38 настай А бүсгүй жилийн өмнө хөх томруулах мэс засал хийлгэж байсан. Гэвч хэсэг хугацааны дараа хөхөнд үрэвсэл үүсч булчингийн агшилт үүссэн байна. Тиймээс заавал давтан мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрч удаан эргэлзсэний эцэс сүүлийн үед эрэлт ихтэй байгаа МИКРОТЕКСЧУР имплантыг ашиглаж мэс засал хийлгэжээ. Үүний үр дүнд маш сэтгэл хангалуун гол нь сөрөг нөлөө үүсэх аюулаас ангижирч чадсан байна.
 А бүсгүй " булчингийн агшилт гэх мэт хөхний мэс засалд ашиглаж буй имплантаас үүдэлтэй сөрөг нөлөөнөөс болж их зовсон болхоор давтан мэс засал хийлгэхдээ имплантын сонголтондоо маш нухацтай хандахаас өөр аргагүй байсан. МИКРОТЕКСЧУР имплант нь аюулгүй байдлаараа ч тэр мэс заслын дараах харагдах байдлаасаа ч тэр хамгийн сайн гэж бодсоны эцэст энэ имплантыг сонгох болсон" гэж ярьж байна.
 А бүсгүй шиг өндөр сэтгэл ханамжтай хөхний мэс заслын үр дүнг мэдрэхийг хүссэн бүсгүйчүүдийн хамгийн их санаа зовдог зүйл бол мэс засалд ашиглагдах имплант юм. Имплант нь хэлбэр болон гадаргуу, ашигласан матриалаасаа шалтгаалаад өөр өөрсдийн гэсэн онлог, давуу болон сул талуудтай байдаг. Үүнийгээ дагаад мэс заслын үр дүнд ч өөрчлөлт гардаг. Тиймээс өөрийн биеийн онцлогт хамгийн тохиромжтой имплантыг сонгож мэс засал хийлгэхийн тулд мэс заслын өмнө мэргэжлийн эмчтэй маш сайн зөвлөлдөх шаардлагатай.
 Гоо сайхны мэс засалд өргөн ашиглагддаг маш олон төрлийн имплантууд байдаг боловч сүүлийн үед хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа имплант нь МИКРОТЕКСЧУР имплант юм. МИКРОТЕКСЧУР имплант нь барзгар гадаргуутай имплантын төрөлд багтах боловч энгийн барзгар гадаргуутай имплантыг бодход илүү нарийн ширхэгтэй байдаг. Иймээс энгийн барзгар гадаргуутай импланттай харьцуулахад үрэвсэл үүсэх магадлал хамаагүй бага байдаг байна.
 Үүнээс гадна МИКРОТЕКСЧУР имплант нь хүний биеийн зөөлөн эдтэй барьцалдах чадвар нь маш сайн байдаг тул хүний биеийн хөдлөгөөнийг дагаад имплант нь өөрийн хөх шиг хөдөлж чаддаг. Мөн мэс заслын дараа хөх бусад төрлийн имплантуудтай харьцуулахад маш зөөлөн яг өөрийн юм шиг байж чаддагаараа давуу талтай.
 ОПЕРА гоо сайхны эмнэлэг нь энэхүү МИКРОТЕКСЧУР имплантыг ашиглаж мэс заслаа хийхээс гадна булчингийн үрэвсэл үүсэх магадлалыг бууруулахын тулд дурангийн аргаар мэс заслаа явуулдаг. Мэс заслын дараа сөрөг нөлөө үүсэхгүй, сэтгэл ханамжтай үр дүнг мэдрэхийн тулд имплантаа зөв сонгох нь чухал ч мэс засал хийж буй эмчийн дадлага туршлага, мэс заслын дараах арчилгаа гэх мэт зүйлс ч багагүй нөлөөтэй байдаг. 
 Мөн хөхний мэс засал хийхдээ өөрийн цээжний хэлбэр хэмжээ, арьсны зузаан, биеийн галбирт зохих байдлыг харгалзан үзэж өөрт хамгийн тохиромжтой хэмжээг сонгох нь чухал. Тиймээс мэс засал хийлгэхээр зэхэж байгаа бол туршлагатай чадварлаг эмчид хандаарай. 
808s4246_2.jpg
ТА БҮХ ТӨРЛИЙН ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨГӨӨГ АВАХЫГ ХҮСВЭЛ БИДЭНД ХАНДААРАЙ
Утас : 010 2501 5590 / 7808 0270
Mail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn
ХАМРЫН МУРУЙ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ 4 ЗҮЙЛ
Гэмтлийн улмаас эсвэл төрлөхийн муруй хамраасаа болж өөрийн гадаад төрхөндөө сэтгэл дундуур байна уу?
Хэрвээ уншигч та хамрын муруй засах мэс засал хийлгэх тухай бодож байгаа бол бидний өгч буй мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!효도성형(3)
Гоо сайхны мэс засал гэдэг үг урд өмнө нь нуухыг хүссэн хэн нэгэнд мэдэгдмээргүй хаагдмал зүйл байсан бол өнөө цагт гоё хувцас өмсөж, нүүрээ будахтай л адил өөрийн гадаад гоо сайхандаа анхаарал тавих нэгэн хэрэгсэл болсон байна.
Царайгаар нь угтаж, ухаанаар нь үдэх болсон орчин үед зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гэсэн гоо сайхны мэс заслын талаар сонирхож эхлэжээ.
Гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ ихсэхийн хэрээр үйлчилүүлэгчид ч гэсэн өөрийн сонирхож буй мэс заслын тухай урдчилан судалж тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсоны дараа эмнэлэгт ирэх болсон бөгөөд ингэсэнээрээ ч эмнэлгийн хэт хэтрүүлэгтэй үгэнд хуурталгүй өөрийн хүссэн мэс заслаа хийлгэж чаддаг болсон байна.
Тэгвэл бид та бүхэнд өнөөдөр хамрын муруй засах мэс заслын талаар зөвлөгөө өгөх болно. Та хамрын муруй засах мэс засал хийлгэхээр зэхэж байгаа бол доорх 4 зүйлийг анхаараарай.Untitled-1
Хамрын мэс засал хийхдээ зөвхөн силикон буюу хиймэл эдийг ашигладаг гэсэн ойлголт их байдаг. Мэдээж мэс заслыг хийхийн тулд хиймэл эдийг ашиглах шаардлага гардаг боловч өөрийн эдийг ашиглаж бас болдог.
Хамрын имплант нь хэлбэрээсээ шалтгаалан 3 төрөл байдаг.
다운로드L хэлбэртэй, I хэлбэрэтй, хагас I хэлбэртэй.
Ихэнх тохиолдолд хамрын нуруунд хиймэл эд /хагас I хэлбэртэй /, хамрын үзүүрт өөрийн эдийг ашиглан мэс засал хийдэг. Ингэсэнээр имплантаас болж үүсч болох сөрөг нөлөөг багасгаж чаддаг. Чих, хамрын таславч мөгөөрсийг мэс засалд ихээр ашиглдаг. Untitled-2
Мэс заслын арга нь нээлттэй болон, хаалттай гэсэн 2 төрөл байдаг.
Нээлттэй арга нь хамрын нүх хоорондын арьсанд зүсэлт хийн мэс заслаа явуулдаг тул мэс засал хийж болох цар хүрээ өргөн байдаг тул хэцүү мэс заслыг ч энэ аргаар хийх боломжтой байдаг. 808s4246_2зөвлөгөө авах
Хаалттай арга нь зөвхөн хамрын нүхний дотор талд зүсэлт хийдэг тул мэс засал хийгдэх цар хүрээ багасдаг боловч нүдэнд харагдах сорви үлддэггүй бөгөөд шарх үрэвсэх магадлал хамгийн бага байдаг.
Хамрын муруй тэгшлэх мэс заслын хувьд энгийн хамар өндөрлөх мэс засалтай харьцуулахад хамрын нармайн ясанд зүсэлт хийдэг тул нээлттэй аргаар хийвэл зохимжтой байдаг.
Untitled-
Хамрын мэс засал хийлгэсэний дараа хамрын хөндийн өвчлөл үүсэх магадлал байдаг боловч бас эсэргээрээ гоо сайхны мэс заслаар хамрын хөндийн өвчлөлийг эдгээх ч боломжтой байдаг.
Ялангуяа муруй хамартай хүмүүс ихэвчлэн хамрын дотрох таславч мөгөөрс нь хамт муруйсан байдаг. Энэхүү таславч мөгөөрс нь хүний хамрыг 2 хэсэгт хувааж байдаг бөгөөд аль нэг тийшээ муруйсан бол хамрын хөндий рүү нэвтрэх агаарын урсгалыг саатуулж хамар битүүрхэд хүргэдэг. Энэ нь гамрит, хамрын хөндийн архаг үрэвсэлийн шалтгаан болох тохиолдол ч байдаг.
Энэ тохиолдолд хамрын муруй засах мэс заслаар дамжуулан хамар дотрох таславч мөгөөрсийг ч тэгшлэх боломжтой байдаг.Untitled-3Untitled-4
Нүүрээ будахаас илүү цэвэрлэх нь чухал гэдэг шиг гоо сайхны мэс заслын дараа арчилгаа чухал үүрэгтэй байдаг. Хамрын муруй тэгшлэх мэс заслын хувьд нармайн ясанд зүсэлт хийдэг тул хөхрөлт болон хавдалт удаан буухгүй байх тохиолдол байдаг. Иймээс хүйтэн жин сайн тавих, үрэвсэлийн эсрэг эм уух зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
Мэдээллийг бэлтгэсэн ОПЕРА гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Утас : 010 2501 5590 / 78080240
Емail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn
Facebook : https://www.facebook.com/operagoosaihniiemneleg/
Gangnam station exit #11, Seoul

2016년 8월 3일 수요일

Опера гоо сайхны эмнэлэгт усан дусал хөх томруулах мэс засал хийлгээд 5 сар болсон.

Хөх томруулах мэс засал хийлгэсэн
үйлчлүүлэгчийн сэтгэгдэл 

Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Опера эмнэлэгт хөх томруулах мэс засалд орсон үйлчлүүлэгчийн манай вэб хуудсанд үлдээсэн сэтгэдлийг орчуулах хүргэж байгаадаа таатай байна. 


Нэр: Ким Ми Жон
Хийлгэсэн мэс засал: Усан дусал имплантаар хөх томруулах мэс засал 





Опера гоо сайхны эмнэлэгт усан дусал хөх томруулах мэс засал хийлгээд 5 сар болсон. 
Одоо бол зүгээр л би мэс засалд ороод хэдэн сар болж байгаа билээ л гэж бодогдох үе байдаг ч хөх маань одоо яг л миний нэг хэсэг өөрийн минь хөх шиг л болсон.
Эхэндээ хөх нэг хатуураал нэг зөөлрөөл янз бүрийн өөрчлөлт орж байсан ч одоо бол өөрчлөлт бараг байхгүйгээр имплант сайн суурьшиж байршилаа олсон юм шиг санагдаж байгаа. 
Суганд зүсэлт хийхийг сонгосон бөгөөд санасныг бодоход шарх хурдан эдгэж сорви ч мөн нэлээн бүдгэрэх шинжтэй байгаа. Бүр илүү бүдэг болгохын тулд эмийн сангаас сорвины тос аваад бөдөр бүр түрхэж байгаа. 
Энгийн төмөртэй даруулга өмсвөл илүү цэгцтэй хөх бүр илүү сайхан хэлбэртэй харагдаж байгаа ч хөхөндөө цочрол өгөхгүй бүр сайн арчилж эдгээхийнх тулд спорт даруулга дахиад хэд хоног зүүе гэж бодож байгаа. 
Зарим хүмүүсийн бичсэнийг харвал гараа их ашиглах дасгад хөдөлгөөнийг жил орчим хийхгүй байвал зүгээр гэж уншиж байсан юм байна. Тийм болохоор би ч гэсэн зүгээр хөнгөн гүйх алхах зэрэг дасгалууд хийж байгаа. 
Хөхний мэс засал нь бусад мэс заслыг бодвол мэс заслын дараах гам арчилгаа их чухал юм байналээ.
Хойд урд тал нь бараг ялгагдахгүй байсан хөхийг маань ийм сайхан дур булаам хэлбэртэй болгож өгсөн эмчдээ баярлалаа. 

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590

И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com



ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...