ХАМРЫН МУРУЙ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ 4 ЗҮЙЛ
Гэмтлийн улмаас эсвэл төрлөхийн муруй хамраасаа болж өөрийн гадаад төрхөндөө сэтгэл дундуур байна уу?
Хэрвээ уншигч та хамрын муруй засах мэс засал хийлгэх тухай бодож байгаа бол бидний өгч буй мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!
Гоо сайхны мэс засал гэдэг үг урд өмнө нь нуухыг хүссэн хэн нэгэнд мэдэгдмээргүй хаагдмал зүйл байсан бол өнөө цагт гоё хувцас өмсөж, нүүрээ будахтай л адил өөрийн гадаад гоо сайхандаа анхаарал тавих нэгэн хэрэгсэл болсон байна.
Царайгаар нь угтаж, ухаанаар нь үдэх болсон орчин үед зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гэсэн гоо сайхны мэс заслын талаар сонирхож эхлэжээ.
Гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ ихсэхийн хэрээр үйлчилүүлэгчид ч гэсэн өөрийн сонирхож буй мэс заслын тухай урдчилан судалж тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсоны дараа эмнэлэгт ирэх болсон бөгөөд ингэсэнээрээ ч эмнэлгийн хэт хэтрүүлэгтэй үгэнд хуурталгүй өөрийн хүссэн мэс заслаа хийлгэж чаддаг болсон байна.
Тэгвэл бид та бүхэнд өнөөдөр хамрын муруй засах мэс заслын талаар зөвлөгөө өгөх болно. Та хамрын муруй засах мэс засал хийлгэхээр зэхэж байгаа бол доорх 4 зүйлийг анхаараарай.
Хамрын мэс засал хийхдээ зөвхөн силикон буюу хиймэл эдийг ашигладаг гэсэн ойлголт их байдаг. Мэдээж мэс заслыг хийхийн тулд хиймэл эдийг ашиглах шаардлага гардаг боловч өөрийн эдийг ашиглаж бас болдог.
Хамрын имплант нь хэлбэрээсээ шалтгаалан 3 төрөл байдаг.
L хэлбэртэй, I хэлбэрэтй, хагас I хэлбэртэй.
Ихэнх тохиолдолд хамрын нуруунд хиймэл эд /хагас I хэлбэртэй /, хамрын үзүүрт өөрийн эдийг ашиглан мэс засал хийдэг. Ингэсэнээр имплантаас болж үүсч болох сөрөг нөлөөг багасгаж чаддаг. Чих, хамрын таславч мөгөөрсийг мэс засалд ихээр ашиглдаг.
Мэс заслын арга нь нээлттэй болон, хаалттай гэсэн 2 төрөл байдаг.
Нээлттэй арга нь хамрын нүх хоорондын арьсанд зүсэлт хийн мэс заслаа явуулдаг тул мэс засал хийж болох цар хүрээ өргөн байдаг тул хэцүү мэс заслыг ч энэ аргаар хийх боломжтой байдаг. зөвлөгөө авах
Хаалттай арга нь зөвхөн хамрын нүхний дотор талд зүсэлт хийдэг тул мэс засал хийгдэх цар хүрээ багасдаг боловч нүдэнд харагдах сорви үлддэггүй бөгөөд шарх үрэвсэх магадлал хамгийн бага байдаг.
Хамрын муруй тэгшлэх мэс заслын хувьд энгийн хамар өндөрлөх мэс засалтай харьцуулахад хамрын нармайн ясанд зүсэлт хийдэг тул нээлттэй аргаар хийвэл зохимжтой байдаг.
Хамрын мэс засал хийлгэсэний дараа хамрын хөндийн өвчлөл үүсэх магадлал байдаг боловч бас эсэргээрээ гоо сайхны мэс заслаар хамрын хөндийн өвчлөлийг эдгээх ч боломжтой байдаг.
Ялангуяа муруй хамартай хүмүүс ихэвчлэн хамрын дотрох таславч мөгөөрс нь хамт муруйсан байдаг. Энэхүү таславч мөгөөрс нь хүний хамрыг 2 хэсэгт хувааж байдаг бөгөөд аль нэг тийшээ муруйсан бол хамрын хөндий рүү нэвтрэх агаарын урсгалыг саатуулж хамар битүүрхэд хүргэдэг. Энэ нь гамрит, хамрын хөндийн архаг үрэвсэлийн шалтгаан болох тохиолдол ч байдаг.
Энэ тохиолдолд хамрын муруй засах мэс заслаар дамжуулан хамар дотрох таславч мөгөөрсийг ч тэгшлэх боломжтой байдаг.
Нүүрээ будахаас илүү цэвэрлэх нь чухал гэдэг шиг гоо сайхны мэс заслын дараа арчилгаа чухал үүрэгтэй байдаг. Хамрын муруй тэгшлэх мэс заслын хувьд нармайн ясанд зүсэлт хийдэг тул хөхрөлт болон хавдалт удаан буухгүй байх тохиолдол байдаг. Иймээс хүйтэн жин сайн тавих, үрэвсэлийн эсрэг эм уух зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
Мэдээллийг бэлтгэсэн ОПЕРА гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Утас : 010 2501 5590 / 78080240
Емail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn
Емail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn
Facebook : https://www.facebook.com/operagoosaihniiemneleg/
Gangnam station exit #11, Seoul
댓글 없음:
댓글 쓰기