2016년 8월 28일 일요일

ХЭВЛИЙН ХЭЛБЭР СОРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

Хэвлийн хэлбэр засах мэс засал гэж юу вэ?

             Хэвлийн хэлбэр засах мэс засал гэдэг нь хэвлийд зүсэлт хийж, илүүдэл арьс болон өөхийг хамт авдаг мэс засал юм. Нөхцөл байдлаасаа шалтгаалаад хэвлийн булчинг хүртэл засах болможтой байдаг. Энэ мэс заслын хамгийн давуу тал нь их хэмжээний арьс болон өөхийн нэг дор авч болдог. Гэвч сорви үлддэг сул тал ч байдаг. Энэхүү сул талыг шийдэхийн тулд нүдэнд хамгийн тусахгүй хэсэгт буюу дотуур хувцасаар дарагдаж болхоор хэсэгт зүсдэг.
02.jpg 03.jpg 
             Энэхүү мэс засал нь залуу насны хүмүүсээс илүүтэйгээр арьс нь суларч унжилт өгч эхэлсэн дундаж насны хүмүүст илүү тохиромжтой. Хүүхэд гаргаад арьс суларсан бүсгүйчүүд, олон жил тарган явсан эрчүүд гэх мэт зөвхөн өөх соруулах мэс заслаар хүссэн үр дүндээ хүрэх боломжгүй тохиолдол байдаг. Мөн энэ мэс заслыг харвингийн болон дээд хэвлийн өөх соруулах мэс засалтай хамт хийвэл илүү үр дүнтэй байдаг.
             Мэс засал нь бүтэн болон мини гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд энэ нь тухайн хүний хэвлийн өөхлөлт болон арьсны унжилтаас шалтгаалдаг. Бүтэн хэвлийн хэлбэр засах мэс заслыг хийхэд дунджаар 3 цаг шаардагддаг бөгөөд мэс заслын дараа 5-7 өдрөөс энгийн амьдаралдаа орох боломжтой байдаг. Бүтэн мэс заслын давуу тал нь суларч 2 тийш задарсан хэвлийн булчинг хэвэнд нь оруулж засах боломжтой байдаг.
복부1.png
             Зөвхөн хүйсний доод хэсэгт арьс нь унжсан байвал бүтэн мэс засалтай харьцуулахад харьцангуй жижиг зүсэлтээр илүүдэл арьс болон өөхийг авах болможтой.
복부2.png
Та мэс заслын тухай зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас : 010 2501 5590 / 7808 0270

Mail : opera_mgl@yahoo.com

Viber : +821025015590

Wechat : opera_mn

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...