2016년 11월 29일 화요일

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС

Сайн байцгаана уу?
Өнөөдөр уншигч та бүхэндээ хөх томруулах мэс засал хийсэний дараа анхаарах шаарлагатай зүйлсийн талаар тайлбарлах болно. Та бүхэнд хэрэгэтэй мэдээлэл байх болно гэдэгт найдаж байна.
1.      Хөхний мэс заслын дараа эхний 1-2 өдөрт өвдөлт хамгийн ихээр мэдрэгддэг. Иймээс мэс засал хийлгэх эмнэлгээсээ өвчин намдаах тариа залгаж өгөхийг хүсээрэй. / Тариаг уян зүүгээр залгах бөгөөд 1-2 өдөрт бага багаар гүйдэг. Жижиг савтай учраас халаасандаа хийгээд явж болдог.
2.      Мэс заслын дараа таны хөхийг боосон боолтыг дур мэдэн авч болохгүй. Эмнэлэг бүхэн бага зэрэг өөр байдаг боловч дундажаар боолтыг 3 хонгийн дараа авдаг. Боолтыг авсаны дараа зориулалтын хөхний даруулга зүүх ба энэ даруулгыг 1-3 сар зүүнэ. Энгийн хөхний даруулгыг 3 сар өнгөрсөний дараа зүүж болдог.
3.      Мэс засал хийлгэсэний дараа эхний 1, 2 өдөртөө зутан шөл гэх мэт зөөлөн, хөнгөн бөгөөд тэжээллэг хүнс хэрэглэвэл сайн байдаг.  
4.      Мэс заслын дараа хүнд дасгал хөдөлгөөн хийх, халуун ванн, саун орох, хүнд зүйл өргөх зэргээс 4 долоо хоног орчим зайлсхийх шаардлагатай. Гэхдээ алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг.
5.      Мэс заслын дараа эхний 1-2 долоо хоног цээжээ өндөрлөж унтарай. Мөн 1-3 сарын турш зөвхөн дээш эгц харсан байрлалаар унтаарай.
6.      Мэс заслын дараа 1 сарын турш архи тамхи огт хэрэглэж болохгүй. Ялангуяа тамхи нь үрэвсэл үүсэх хамгийн том шалтгаан болж өгдөг.  
Бүсгүй бүр үзэсгэлэн гоо байг!!!

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com




2016년 11월 25일 금요일

ЗОВХИ ТАТАХ МЭС ЗАСАЛ

ЗОВХИ ТАТАХ МЭС ЗАСАЛ
Орчин үед хөгшрөлтийн эсрэг технологи хөгжсөөр байгаатай холбогдуулан дундаас дээш насныхан гоо сайхандаа анхаарал тавих нь илүү ихсэж байна. Нас явах тусам арьс суларч унжих гэх мэт хөгшрөлтийн шинж тэмдэгүүд илэрсэнээр хүний төрх хүртэл өөрчлөгддөг. Ялангуяа нүд хүний төрхөнд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг гэж болно.
35 наснаас дээш зовхи унжих, бүлцийж гарч ирэх гэх мэт асуудлууд үүсч эхэлдэг. Зовхи хэт их унжсан тохиолдолд гадна төрхөөс гадна хүний өөрийн харах чадварт ч муугаар нөлөөлдөг. Зовхиндоо дарагдаж сайн нээгдэхгүй байгаа нүдээ хүчээр нээсээр байтал нүд улайх гэх мэт асуудлууд ар араасаа гарч ирдэг. Үүнээс гадна нүдээ хүчээр нээснээс болж духанд хүртэл үрчлээ суудаг байна.

Зовхи нэгэнт унжсан бол зовхи татах мэс заслаар энэ бүх асуудлыг шийдэж болдог. Дээд зовхины хувьд хөмсөгний доогуур эсвэл давхараагаар зүсэлт хийж илүүдэл арьсыг авсанаар зовхио нээхэд илүү амар болдог. Доод зовхины мэс засал нь унжсан арьсыг авахын хажуугаар өөхний уутанцарыг дахин байрлуулсанаар цүлхийж гарч ирсэн доод зовхийг засах боломжтой байдаг.

Утас : 010 2501 5590 / 7808 0270Mail : opera_mgl@yahoo.comViber : +821025015590
Wechat : opera_mn
Facbook : https://www.facebook.com/operagoosaihniiemneleg/




2016년 11월 10일 목요일

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ӨМНӨ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ЗҮЙЛС

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ АСУУЛТ ХАРИУЛТ
 Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны мэс заслын тухай хэд хэдэн мэдлэгийг өгөх болно. Гоо сайхны мэс заслын талаар хүмүүсийн буруу боддог зүйлс, мэс заслын зөвлөгөөний өмнө мэдэж байвал зохих зүйлс зэргийг танилцуулах болно. Гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол бидний танд өгөх мэдээлэл танд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
%ec%b9%b4%ec%b9%b4%ec%98%a4%ec%8a%a4%ed%86%a0%eb%a6%ac_0427
 Юуны түрүүнд гоо сайхны мэс заслын талаарх буруу ойлголтуудын талаар ярилцая. Хамгийн түгээмэл буруу ойлголтуудын талаар мэдээл өгөх болно.
162315
Буруу ойлголт >

164188
Зун мэс засал хийлгэвэл үрэвсэл үүсдэг үү?
A  Ихэнх хүмүүс өвлийн улриралд мэс засал хийлгэх ёстой гэж боддог боловч, яг үнэндээ тийм биш юм. Мэс заслын дараа заавал үрэвсэлийн эсрэг эм уух шаардлагатай байдаг. Эм ууснаар үрэвсэл үүсэхээс сэргийлдэг. Тиймээс ямар ч мэс засал байсан үрэвсэл нь улирал болон цаг агаартай огтхон ч холбоотой биш байдаг.




 Тахиа, гахайны мах үрэвсэл үүсгэдэг гэсэн үнэн үү?
A  Ямар нэгэн хүнсний зүйл онцгойлон үрэвсэл үүсгэх асуудал маш бага тохиолддог зүйл юм. Энэ нь зүгээр л ам дамжсан яриа учраас та ямар нэгэн зүйл идээд үрэвсэл үүснэ гэж битгий санаа зовоорой.

110709
Мэс заслын дараа сорви их үлдэх үү?
A Хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Орчин үед мэс заслын аргууд ч улам боловсронгуй болж байгааг дагаад зүсэлтийг нүдэнд харагдахгүй газар хийх, эсвэл аль болох бага зүсэлтээр мэс заслыг хийдэг болсон. Мөн мэс заслын дараах сорви нь тухайн хүний арчилгаанаас ихээхэн хамааралтай байдаг. Мэс засал хийлгэсэн хэсэгтээ тав үүсгэхгүй, бохир оруулахгүй, оролдохгүй, нарны хэт ягаан туяанд ил байлгахгүй байвал сорви тогтох нь бага байдаг.
 Мэс заслын тухай 3 төрлийн буруу ойлголтыг асуулт хариултаар тайлбарлаж өглөө. Эдгээр нь бүгд амнаас ам дамжсан буруу ярианууд юм. Харин одоо та бүхэндээ гоо сайхны эмнэлгээс зөвлөгөө авахын өмнө юуг анхаарвал зохих талаар танилцуулая.
58746
 Мэдээж гоо сайхны эмнэлгээс зөвлөгөө авахаар явахын өмнө ямар мэс засал хийлгэх сонирхолтой байгаа, юуны учраас мэс засал хийлгэхээр болсон, ямар болохыг хүсч байгаагаа тодорхой шийдэх шаардлагатай.
 Гэхдээ мэргэжилийн эмчийн зөвлөсөн мэс засал биш өөрийн хүссэн мэс заслаа зөвхөн тулгаж болохгүй. Эмчийн зөвлөсөнөөр биш өөрийн хүссэнээр мэс засал хийлгэвэл харин ч маш муу үр дагавартай байж ч болдог. Иймээс та мэс засал хийлгэхээр бодож байгаа бол заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авсаны дараа мэс засал хийлгэх эсэхээ шийдээрэй.
Гоо сайхны мэс заслын зөвлөгөөний өмнө юуг анхаарах вэ? >
455296
Q Before & After зураг ийм байгаа юм чинь би ч гэсэн мэс заслын дараа ийм болж чадах уу?
A Огт тийм биш. Жишээ нь дөрвөлжин эрүүний мэс засал хийлгэлээ гэхэд хүн бүрийн ясны зузаан, булчингийн хөгжил, мэдрэлийн судасны байрлал гэх мэт хүчин зүйлс өөр өөр байдаг. Иймээс тухайн хүн хүнээсээ хамаарч мэс заслын арга болон тайрах ясны хэмжээ нь хүртэл өөр өөр байдаг. Тиймээс ямар нэгэн хүний зургийг хараад яг энэ хүнтэй адилхан болмоор байна гэж мэс засал хийлгэж болохгүй. 


Зөвлөгөө болон мэс заслыг хэн хийдэг вэ?
A Зөвлөгөөний үед мэс заслын талаарх зүйлсээ эмчтэйгээ ярилцаад, үнэ төлбөрийн талаарх зүйлсээ өөрийн хариуцсан зөвлөхтэйгөө ярилцдаг. Эмчийн зөвлөгөөний үед эмчтэй зөвхөн мэс заслын тухай зөв тодорхой ярилцаж дууссаны дараа зөвлөхтэй төлбөр болон мэс заслын цагаа ярилцаж шийдээрэй. 
Ихэнх тохиолдолд мэс заслыг зөвлөгөө өгсөн эмч хийх бөгөөд мэс засал хийх өдөр эмч болон үйлчилүүлэгч ахин уулзаж ярилцсаны дараа мэс засалдаа ордог.
Гоо сайхны мэс засал нь хэрэглэж үзээр таарахгүй бол ахиж хэрэглэхгүй байхад болдог бүтээгдэхүүн биш, мэс засал хийсэний дараа дахин буцааж болдоггүйгээс гадна тэр хэмжээгээрээ өндөр төлбөртэй  байдаг учраас маш няхуур шийдэх хэрэгтэй. Мөн мэс заслын дараа өөрийн арчилгаа ч чухал гэдгийг санаарай~ Мэдээж эмнэлгээс мэс засал болон, мэс заслын дараах үйлчилгээндээ хэр анхаарч байгааг нь ч анхаарч үзэх хэрэгтэй шүү~

67008
Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт найдаж байна. 

Утас : 010 2501 5590 / 7808 0270
Mail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn

2016년 11월 2일 수요일

Өөх соруулах мэс заслын сөрөг нөлөө болон ямар үед сөрөг нөлөө үүсдэг вэ?

Өөх соруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол та ямар ямар сөрөг нөлөө гарч болдогийг мэдэж аваарай. Та мэс засал хийлгэх эмнэлэг болон, эмчээ маш зөв сонговол мэс заслын үед эсвэл дараа үүсч болох эдгээр сөрөг нөлөөнүүд огт үүсэхгүй байх ч боломжтой шүү.
images
Өөх соруулах мэс засал нь хамгийн аюул багатай мэс заслуудын нэг боловч зарим тохиолдолд сөрөг нөлөө үүсэх үе ч байдаг. Ихэнхдээ бага хэмжээний сөрөг нөлөөнүүд үүсдэг ч маш бага тохиолдолд хүнд хэмжээний сөрөг нөлөө үүсэх үе байдаг.

Хамгийн аюултай сөрөг нөлөө нь мэс заслын үед уушигний судасны бөглөрөл үүсэх байдаг. Энэ тохиолдолд амь нас эрсдэх ч аюултай байдаг. Энэ сөрөг нөлөө нь судасан дахь цусанд бүлэгнэлт их үүсдэг биеийн онцлогтой, хэт их таргалалттай, 60-с дээш настай хүмүүс хэт удаан хугацаагаар мэс засал хийлгэх тохиолдолд ихэвчлэн үүсдэг байна. Шинж тэмдэг нь амьсгал гэнт боогдох, цээжээр өвдөх, хэт их ханиалгах, зүрхний цохилт хурдсах гэх мэт байдаг. Тиймээс эмч, сувилагч нар мэс заслын явцад өвчтөний биеийн байдлыг сайтар хянаж байх шаардлагатай бөгөөд, хүчилтөрөгчөөр сайтар хангах шаардлагатай тохиолдолд цусны бүлэгнэлийн эсрэг тариаг тарина. Цусны бүлэгнэл үүсэх магадлалтай өвчтөнд мэс заслыг 3-с дээш цаг хийхгүй, мэс заслын явцад хөлний судсанд цус ихээр төвлөрөхөөс зайлсхийж зориулалтын даруулгыг зүүвэл илүү аюулгүй байдаг.
12963437_1779410652290330_618272482052252121_n (1).png
Үүнээс гадна цус алдалт болон дотор эрхтэнийг гэмтэл эсвэл халдвар гэх мэт сөрөг нөлөө ч үүсч болзошгүй бадйаг. Ийм сөрөг нөлөөнүүд нь урд өмнө өөх соруулж байсан газраа дахин мэс засал хийх тохиолдолд илүүтэйгээр үүсдэг байна. Түүнчлэн туршлагагүй эмчийн алдаанаас ч үүсэх тохиолдол байдаг.
제목 없음.png
Мөн харагдах байдал буюу үзэмж талаасаа үүсч болох сөрөг нөлөө ч хэд хэд байдаг. Энэ дундаас хамгийн элбэг тохилоддог сөрөг нөлөө бол хөхрөлт болон хавдалт байдаг. Гэхдээ мэс заслын дараа хавдаж хөхөрсөн бол 2 долоо хонгийн дараагаас бага багаар арилсаар хэвийн байдалдаа ордог тул санаа зовох зүйл байдаггүй. Харийн өөхийг хэт их авах эсвэл буруу соруулсанаас болж нэг хэсэг газраа хүнхийж орох, өөх соруулсан хэсгийн арьсан доор овон товон үүсэх тохиолдол байдаг. Мөн арьс суларсан эсвэл сулрах магадлалтай хүмүүсийн хувьд өөх соруулах мэс заслын дараа арьс унжих тохиолдол гардаг бөгөөд энэ үед хэт их өөхийг нэг дор соруулж болдоггүй байна.
Хэрэв та өөх соруулах мэс засал хийлгэхээр шийдсэн бол мэс засал хийх эмнэлэг болон эмчээ маш зөв сонгоорой гэж дахин зөвлөе. 

Утас : 010 2501 5590 / 7808 0270
Mail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn

12.png

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...