Өөх соруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол та ямар ямар сөрөг нөлөө гарч болдогийг мэдэж аваарай. Та мэс засал хийлгэх эмнэлэг болон, эмчээ маш зөв сонговол мэс заслын үед эсвэл дараа үүсч болох эдгээр сөрөг нөлөөнүүд огт үүсэхгүй байх ч боломжтой шүү.
Өөх соруулах мэс засал нь хамгийн аюул багатай мэс заслуудын нэг боловч зарим тохиолдолд сөрөг нөлөө үүсэх үе ч байдаг. Ихэнхдээ бага хэмжээний сөрөг нөлөөнүүд үүсдэг ч маш бага тохиолдолд хүнд хэмжээний сөрөг нөлөө үүсэх үе байдаг.
Хамгийн аюултай сөрөг нөлөө нь мэс заслын үед уушигний судасны бөглөрөл үүсэх байдаг. Энэ тохиолдолд амь нас эрсдэх ч аюултай байдаг. Энэ сөрөг нөлөө нь судасан дахь цусанд бүлэгнэлт их үүсдэг биеийн онцлогтой, хэт их таргалалттай, 60-с дээш настай хүмүүс хэт удаан хугацаагаар мэс засал хийлгэх тохиолдолд ихэвчлэн үүсдэг байна. Шинж тэмдэг нь амьсгал гэнт боогдох, цээжээр өвдөх, хэт их ханиалгах, зүрхний цохилт хурдсах гэх мэт байдаг. Тиймээс эмч, сувилагч нар мэс заслын явцад өвчтөний биеийн байдлыг сайтар хянаж байх шаардлагатай бөгөөд, хүчилтөрөгчөөр сайтар хангах шаардлагатай тохиолдолд цусны бүлэгнэлийн эсрэг тариаг тарина. Цусны бүлэгнэл үүсэх магадлалтай өвчтөнд мэс заслыг 3-с дээш цаг хийхгүй, мэс заслын явцад хөлний судсанд цус ихээр төвлөрөхөөс зайлсхийж зориулалтын даруулгыг зүүвэл илүү аюулгүй байдаг.

Үүнээс гадна цус алдалт болон дотор эрхтэнийг гэмтэл эсвэл халдвар гэх мэт сөрөг нөлөө ч үүсч болзошгүй бадйаг. Ийм сөрөг нөлөөнүүд нь урд өмнө өөх соруулж байсан газраа дахин мэс засал хийх тохиолдолд илүүтэйгээр үүсдэг байна. Түүнчлэн туршлагагүй эмчийн алдаанаас ч үүсэх тохиолдол байдаг.
Мөн харагдах байдал буюу үзэмж талаасаа үүсч болох сөрөг нөлөө ч хэд хэд байдаг. Энэ дундаас хамгийн элбэг тохилоддог сөрөг нөлөө бол хөхрөлт болон хавдалт байдаг. Гэхдээ мэс заслын дараа хавдаж хөхөрсөн бол 2 долоо хонгийн дараагаас бага багаар арилсаар хэвийн байдалдаа ордог тул санаа зовох зүйл байдаггүй. Харийн өөхийг хэт их авах эсвэл буруу соруулсанаас болж нэг хэсэг газраа хүнхийж орох, өөх соруулсан хэсгийн арьсан доор овон товон үүсэх тохиолдол байдаг. Мөн арьс суларсан эсвэл сулрах магадлалтай хүмүүсийн хувьд өөх соруулах мэс заслын дараа арьс унжих тохиолдол гардаг бөгөөд энэ үед хэт их өөхийг нэг дор соруулж болдоггүй байна.
Хэрэв та өөх соруулах мэс засал хийлгэхээр шийдсэн бол мэс засал хийх эмнэлэг болон эмчээ маш зөв сонгоорой гэж дахин зөвлөе.
댓글 없음:
댓글 쓰기