ЗОВХИ ТАТАХ МЭС ЗАСАЛ
Орчин үед хөгшрөлтийн
эсрэг технологи хөгжсөөр байгаатай холбогдуулан дундаас дээш насныхан гоо
сайхандаа анхаарал тавих нь илүү ихсэж байна. Нас явах тусам арьс суларч унжих
гэх мэт хөгшрөлтийн шинж тэмдэгүүд илэрсэнээр хүний төрх хүртэл өөрчлөгддөг. Ялангуяа
нүд хүний төрхөнд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг гэж болно.
35 наснаас дээш зовхи унжих, бүлцийж гарч ирэх гэх
мэт асуудлууд үүсч эхэлдэг. Зовхи хэт их унжсан тохиолдолд гадна төрхөөс гадна
хүний өөрийн харах чадварт ч муугаар нөлөөлдөг. Зовхиндоо дарагдаж сайн нээгдэхгүй
байгаа нүдээ хүчээр нээсээр байтал нүд улайх гэх мэт асуудлууд ар араасаа гарч
ирдэг. Үүнээс гадна нүдээ хүчээр нээснээс болж духанд хүртэл үрчлээ суудаг
байна.
Зовхи нэгэнт унжсан бол зовхи татах мэс заслаар энэ
бүх асуудлыг шийдэж болдог. Дээд зовхины хувьд хөмсөгний доогуур эсвэл
давхараагаар зүсэлт хийж илүүдэл арьсыг авсанаар зовхио нээхэд илүү амар
болдог. Доод зовхины мэс засал нь унжсан арьсыг авахын хажуугаар өөхний
уутанцарыг дахин байрлуулсанаар цүлхийж гарч ирсэн доод зовхийг засах боломжтой
байдаг.
댓글 없음:
댓글 쓰기