2016년 3월 31일 목요일

Нүүрэнд өөх суулгах мэс заслын тухай

Нүүрэнд өөх суулгах мэс заслын тухай

Зөв хэмжээст хэлбэр сайтай нүүр!
Залуу харагдуулах нүүрний хэлбэрийн трэнд! Нүүрэнд өөх шилжүүлэн суулгах мэс заслын давуу тал болон үр дүнгийн тухай мэдээлэл хүргэе. 

Өөх шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь?

Өөх шилжүүлэн суулгах мэс засал гэдэг нь гэдэс, гуя, өгзөгний илүүдэл өөхийг аван тусгай багажаар боловсруулсны дараа өөхийг ялган авч нүүрэнд шилжүүлэн суулгах  мэс заслыг хэлнэ. Зөвхөн хонхор хэсгийг дүүргэхээс гадна нүүрний ерөнхий хэлбэрийг засахад энэ аргыг өргөн хэрэглэдэг бөгөөд үр дүн өндөртэй.




Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын хугацаа                   30 минут-1 цаг
Мэдээ алдуулалтын арга            унтуулгатай хэсэгчилсэн мэдээ алдуулах
Оёдол авах                                   1-2 долоо хоногийн дараа
Эмчилгээ                                      1-2 удаа
Эдгэрэлт                                       1-2 долоо хоногийн дараа хэвийн амьдралдаа орох


Ямар хүмүүст тохиромжтой вэ?
1.Хонхор духтай эсвэл духны хэлбэр жигд биш бол
2.Нүд хонхор бол
3.Намхан хамрыг өндөрлөхөд
4.Булцгар хацартай болохыг хүсвэл
5.Хамрын хоёр талын үрчлээснээс салахыг хүсвэл
6.Нүүрнийхээ хэлбэрийг засахыг хүсвэл
7.Залуу харагдахыг хүсвэл



Өөх шилжүүлэн суулгах мэс заслын аюулгүй байдал
Урт хугацаанд үр дүнгээ хадгалах
Орчин үед гоолиг сайхан бие, өхөөрдөм baby царайг илүүд үзэх болсон бөгөөд үүнийг дагаж филлер болон лазер эмчилгээнүүд хөгжин гарсан. Гэвч урт хугацаанд үр дүнгээ удаан мөнхийн барих арга бол өөх шилжүүлэн суулгах мэс засал юм. Өөх шилжүүлэн суулгах мэс засал ч мөн техник технологийн хөгжлийг даган мэс заслын арга барил улам боловсронгуй болж эсийн өөхөн эсийн тогтоц болон амьдрах чадвар харьцангуй уртассан. Үрчлээ болон нүүрний хэлбэрийг засаж өгдөг бөгөөд духны гүн үрчлээг ч мөн өөх суулгуулах аргаар үрчлээг тэлж өгдөг.
Операгийн өөх шилжүүлэн суулгах мэс заслын онцлог
Өөхийг давхар бүрээр суулгаж өгдөг тул эсийн амьдрах чадвар өндөр.
Өөхийг зөвхөн нэг хэсэгт төвлөрүүлэн тарихгүйгээр 0,1 сс-ээр 3 давхрат тараан суулгадаг тул бусад аргыг бодвол эсийн амьдрах чадвар харьцангуй удаан байдаг. Мөн өөхийг соруулж авахдаа тусгай машинаар боловсруулангаа эсийг гэмтээх тохиолдол байдаг бол Опера эмнэлэг нь тариурыг ашиглан хамгийн бага даралтаар эсийг гэмтээхгүйгээр өөхийг боловсруулдаг тул бусад эмнэлгийг бодвол эсийн амьдрах чадвар өндөр 


Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com




2016년 3월 28일 월요일

Нүд маань 2 дахин томорсон юм шиг л цоглог том нүдтэй болсон!~ Нүд хамрын мэс заслын бодит түүх

Ким Хежигийн бодит түүх 

Нэр: Ким Хе Жи (нас 24) 
Хийлгэсэн мэс заслууд: Нүд, хамар, эрүү багасгах мэс засал  






Real Complex 

Би ер нь хэлбэр муутай урт нүд, том хэлбэргүй бөндгөр хамар,дөрвөлжин том эрүүнээсээ их санаа зовж явдаг л даа. Нүд байнга л хавдсан юм шиг харагддаг л даа найз нар хүртэл чи чинь өдөр бүр уйлдаг юм уу гэж шоглох үе ч зөндөө байдаг. Хамар минь бага зэрэг муруйлттай болоод ч тэр үү хамар их битүүрдэг. 
Нүднээсээ болж хурш ширүүн харагдаж байна гэж эргэн тойрноосоо зөндөө сонсож байсан болохоор дүр төрх имижээ зөөлөн болгож гэгээтэй эрүүл цоглог дүр төрхтэй болгож өөрчлөхийг их хүсдэг байсан.  





Албаар нүдээ жиижгхэн огт болгоогүй шүү. Инээхээр ийм онигор болчихдог. Эрэгтэйлэг царайтай гэж ч хүмүүс хэлж байсан.. ㅠ.ㅠ Том өнцөг үүсгэсэн эрүү хэарагдаж байгааз. Бодитоор нь харвал бүр том гээч


Операгийн их эмч нарын зөвлөсөн мэс заслууд

  • Нүдний өргөгч булчин чангалах 
  • Нүдний булан урдаас сэтлэх  
  • Хамрын мэс засал, муруй хамар засах
  • Дөрвөлжин эрүү багасгах мэс засал
Real Solution

Хежигийн хувьд жижиг онигор нүд болон хамрын муруйлтаасаа болж гадна дүр төрхөөсөө санаа зовхоос гадна эрүүл мэндийн тал дээр ч асуудалтай байсан. Мөн урд болон хажуу талаас тэнгэр газар шиг хоёр өөр харагддаг дөрвөлжин эрүүнээсээ бас их санаа зовдог нь харагдаж байна. Жижиг нүдийг аль болох том болгохын тулд урагшаа сэтлэн нүдээ нээх булчинг чангалж өгснөөр том цоглог нүдтэй болох бөгөөд, хамрын нуруу тэгшлэх мэс засал хийж өгснөөр хамар битүүрэх нь арилж харагдах дүр төрхийн хувьд ч илүү эвтэйхэн болно оо. Өнцөг үүсгэсэн эрүүг нарийхан цэвэрхэн лайнтай болгосноор зөөлөн дүр төрхтэй болох боломжтой. 180 градус өөрчлөгдөх түүний гайхалтай өөрчлөлтийг хараарай. 

Мэс заслын дараах түүний төрх 


[1-3 өдрийн дараа]


Олон мэс засалд орсон гэхэд бас гайгүй байгааз хавдар? Мэс заслын дараах 3 хоног хавдар хамгийн их байдаг үе болхоор хүйтэн жин сайн тавьж өгч байгаа нь:. Эмнэлгээс ч гэсэн бусдыг бодвол их хавддаггүй талдаа юм байна гэсэн. Миний бодлоор ч гэсэн мэс заслаас гараад 3 ч хоноогүй байж бас л хавдар гайгүй санагдаж байгаа шүү. 

[7 хоногийн дараа]


Мэс заслын дараах 7 хоногийн дараах миний байдал. Нүд маань бүр 2 дахин томорсон юм шиг байна. Хавдар ч овоо буурч эмнэлгийн эмчилгээндээ явах гэж байгаадаа сэтгэл өндөр байна шүү. Хавдар ч амархан буусан бөгөөд санасныг бодоход нээх их өвдөөгүй. Эмнэлгийн эмчийн зааварчилгааг сайн сонсож гам барихад л ОК. 


[2 долоо хоногийн дараа]



Эрүү маань төрөлхийн мэт натуралны байгаа з. Одоо нүүрээ угааж будаж ч болно. Найз нар маань ийм хурдан эдгэж байгааг хараад гайхан хаана хийлгэсийн гээд л асууцгаах болсон. Надаас том нүдтэй байсан найз нар маань чи надаас одоо том нүдтэй болчихсон байна хөөрхөн байна гэсэн магтаал сонсох сайхан юм байналээ.
[1-2 сарын дараа]



Сар өнгөрсөн чинь бүр л хэв хэлбэрээ зөв олж улам царай маань тодорсон шүү. Хамар битүүрэх зовлонгоос ч салсан. Эхлээд гэрээс маань мэс засал хийлгэхийг эсэргүүцэж байсан чинь одоо миний өөрчлөгдсөн царйаг хараад ээж маань миний охин улам хөөрхөн болж гэж магтсан гээд л боддоо. Хөөрхөн царай эрүүл мэндийг бэлгэнд авсан мэт л санагдсан. 
Одоо өөртөө итгэлтэйгээр шинэ Хежигээр идэвхитэй амьдарнаа. Урагшаа!!

Мэс заслын өмнөх болон дараах харьцуулсан зураг 



Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590

И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

2016년 3월 27일 일요일

Хамрын мэс засалд хэрэглэгддэг имплантууд?

Хамрын мэс засалд хэрэглэгддэг имплантууд? 

Сайн байна уу? Опера Гоо сайхны мэс заслын эмнэлэгээс мэндчилж байна. 

Та бүхэн гоо сайхны тал дээрээ олон янзын төлөвлөгөөтэй байгаа байх аа. Хамрын мэс засалд ороод үздэг юм бил үү гэж бодож явдаг хүмүүс ч цөөнгүй байгаа.




Хамрын мэс засалд орох гэж буй хүмүүсийн хувьд хамрын имплантыг сонгохдоо их хашир ханддаг байгаа. 

Тэгвэл өнөөдөр та бүхэндээ та бүхэнд хамрын ямар имплант илүү тохиромжтой байх талаар мэдээлэл оруулъя. 



Та бүхэн хамрын имплантаар ихэвчлэн юу юуг хэрэглэдэг талаар мэдэж байгаа юу?
Маш олон хүмүүсийн мэддэг имплант бол силикон юм.
Өмнө нь хамрын мэс засал гэдэг үг гарвал силикон гэж толгойнд орж ирэх хэмжээгээр силикон бол хамрын мэс засалд хамгийн түгээмэл хэрэглэгддэг имплант юм. 


Силикон нь мэс заслын дараа хамрын хэлбэрийг натуралны харагдуулдаг, хүний арьсанд шингэдэггүй дараа давтан мэс засал хийлгэхээр болсон ч хялбархан авч сольж болох имплантын төрөл юм. 
Гэвч зарим нимгэн арьстай хүмүүсийн хувьд силикон гэрэлтэх гэх мэт сул талтай. 



Силиконы энэхүү сул талыг нөхөж сайжруулсан goretex, silitex зэрэг имплантууд шинээр гарч ирсэн ч мэс заслын дараа хэр өндөр болох талаар урьчилж мэдхэд хэцүү төдийгүй онцгой тохиолдолд буцааж авахад хэцүү гэсэн сул талууд ихтэй тул силиконтой адил түгээмэл хэрэглэгддэгүй. 

Силиконоос гадна хамрын үзүүрийг илүү сайхан хэлбэрт оруулахын тулд хамрын таславч мөгөөрс болон чихний мөгөөрсийг ашиглах тохиолдол ч мөн их байдаг. 

Тиймээс хамрын мэс засалд орохын өмнө өөрт тохирох имплант юу болох талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч аюулгүй мэс засал хийлгэх нь хамгийн чухал билээ.



Опера гоо сайхны эмнэлэг нь 3DCT зургийн тусламжтай тухайн хүний хамрын онцлог бүтцийг сайтар судлан 2000 гаруй удаагийн хамрын мэс заслын туршлагатай эмч нар зөвхөн таньд тохирох хамрын мэс заслыг хийж гүйцэтгэж байна. 


Өнөөдөр хамрын мэс засалд хэрэглэгдэг имплантын талаар мэдээлэл орууллаа. Хэрэв та хамрын мэс засалд орохоор төлөвлөж байгаа бол мэргэжлийн эмчид хамрын хэлбэр байдлаа үзүүлэн аюулгүй орчинд мэргэжлийн эмчид хандаарай. 


Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com






2016년 3월 24일 목요일

Хамрын мэс заслын дараах хавдрыг хэрхэн арчлах вэ?

Хамрын мэс заслын дараах хавдрыг хэрхэн арчлах вэ? 

Сайн байна уу? 
Хаврын урь орж буй 3 сарын сүүлийн өдрүүдийн мэндийг хүргэе.
Хавар цэцэг ногоо шинээр дэлгэрдэгтэй адил та бүхний амьдрал ч гэсэн улам шинээр эрч хүчтэйгээр дахин дэлгэрч цэцэглэхийг хүсье. 


Маш олон хүмүүс хамрын мэс заслын дараах хамрын хавдар болон эдгэрэлтийн тухай асуудаг тул энэ удаа хамрын мэс заслын дараах арчилгааны талаар бичихээр боллоо. 
Будахаас илүүгээр будгаа сайтар арилгах нь илүү чухал байдагтай адил хамрын гоо сайхны мэс засал ч мөн хамрын мэс заслын дараах арчилгаа гамыг хэрэхн барьснаар үр дүнд чухал нөлөө үзүүлдэг. 
Хамрын мэс заслын дараах хавдар хэр удаан үргэлжилдэг болох хийгээд хэзээнээс бууж эхэлдэг талаар мэдээлэл өгье.


Хамрын мэс заслын дараа зөвхөн хамар төдийгүй хамрын орйолцоох хэсгээр хавдах тохиолдол их байдаг бөгөөд мэс заслын дараа 3 дах өдрөөс эдгээр хавдрууд аажим аажмаар бууж эхэлдэг бөгөөд 7 дах хоног дээр оёдлоо авхуулсны дараа хурдацтайгаар хавдар бууж эхэлдэг. 

Харин хамрын нурууг бодвол хамрын үзүүрийн хавдар бүрэн арилахад 6 сараас  жилийн хугацаа шаарддаг тул тэр хугацаанд үрэвсэхгүй байлгахаар сайн арчилж гам барихыг зөвлөж байна.  



Тэгвэл хамрын хавдрыг хурдан буулгахад нэмэр болох ямар ямар аргууд байдаг вэ? 
Оёдол автал хүйтэн жин тавьж оёдол авсны дараагаас бүлээн жин тавибал эдгэрэлт хурдан явагдаж хавдар буухад тус болдог. 
Мөн хулууны шүүс хүний бие дэх хавдрыг хөөхөд хамгийн үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүн юм. 
Хүний бие нь дэх бохирыг гадагшлуулж биед чийг өгөн цусны солилцоог сайжруулдаг. 


Мэс заслын дараах 7 хоногт хамрандаа хүчтэйгээр хүрэх гадны цохилтонд өртөх зэргээс болгоомжлох хэрэгтэй. Мөн бүрэн тэнхэртэл архи тамхи хэрэглэхгүй байх нь сайн бөгөөд болж өгвөл эхний 3 долоо хоног эгц дээш харж унтвал амархан эдгэдэг. 



Хамрын мэс заслыг анхнаас нь сайн хийлгэх нь чухал бөгөөд туршлагатай мэргэжлийн эмчээр хийлгэхийг зөвлөж байна. Опера эмнэлэг нь хамрын мэс заслын мэргэжлийн туршлагатай эмч нар аюулгүй орчинд таньд бусдын харцыг татах хамрын мэс заслыг санал болгож байна. 

Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com






Xөхний мэс засал сонирхож буй бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу.

Имплант хатуурах эрсдлийг хамгийн ихээр бууруулж чадсан, хамгийн сүүлийн үеийн “Майкро тексчо” (мicro-texture) хөхний имплантын тухай



Зуны цэлмэг өдрүүдэд далайн эрэг дээр усны хувцас өмсөн сэтгэл хангалуун алхахыг хүсч буй бүсгүйчүүд маань өвлөөс эхэлж бие галибртаа анхаарал тавин бэлдэж эхэлдэг билээ. Тиймээс ч эмэгтэйчүүдийн биеийн блансд хамгийн чухал байр суурь эзэлдэг хөхний мэс заслын талаар асууж зөвлөгөө авах бүсгүйчүүдийн тоо өсдөг билээ.

Тэгвэл хөхний мэс засал хийлгэхийг төлөвлөж буй бүсгүйчүүд маань юунд илүү анхаарал тавьдаг вэ? Энэ бол яах аргагүй хөхний имплант юм. Хөх томруулах мэс засалд хэрэглэгддэг имплантын төрөл, хэлбэр, гадарга, найрлагаас шалтгаалж мэс заслын үр дүн ихэд өөрчлөгддөг.

Хөхний имплант нь өөр өөрийн гэсэн давуу сул талуудтай байдаг. Өнөөг хүртэл мэс засалд өргөнөөр хэрэглэгдэж байгаа имплантуудыг дотор нь round smooth, round texture, усан дусал имплант гэж ангилан тухайн хүний биеийн онцлогт хамгийн тохиромжтойг нь сонгон хэрэглэдэг байсан. 
Round smooth имплантын хувьд гарт баригдах мэдрэмжийн хувьд натуралны ч имплант хатуурах эрсдэл texture имплантыг бодвол өндөр бөгөөд мэс заслын дараа тусгайлан заавал массаж хийх шаардлагатай гэсэн сул талтай. Харин round texture-ийн хувьд имплант хатуурах магадлал бага ч гарт баригдах мэдрэмжийн хувьд бүрэн натуралны биш гэсэн сул талтай. 
Усан дусал имплантын хувьд хэлбэрийн хуьд өөрийн мэт натуралны ч имплант хэлбэрээ алдах болон гар баригдах мэдрэмж төрөлхийн хөхийг бодвол хатуу талдаа гэсэн сул талуудтай.

Дээрх имплантуудын сайн талуудыг нь өөртөө шингээж, сул талуудыг нь сайжруулсан имплант бол “майкро тексчо” (мicro-texture) имплант юм. Тиймээс ч майкро тексчо имплант нь хөх томруулах мэс засалд шинэ эрин үеийг авчирлаа гэж хэлж болохоор хүний биеийн хөдөлгөөнийг дагаж имплант ч мөн хамт натуралны хөдлөхийн зэрэгцээ биед болон гарт мэдрэгдэх мэдрэмж төрөлхийн хөхтэй хамгийн ойролцоо гэсэн давуу талуудтай.
Мөн “майкро тексчо” имплантын хамгийн том давуу тал нь хөхний мэс заслын дараа гарах магадлалтай байдаг сөрөг нөлөө болох имплант хатуурлын эрсдлийг эрс бууруулж чадсан аюулгүй имплант.



Опера гоо сайхны мэс заслын эмнэлэг нь энэхүү “майкро тексчо” имплантыг хөхний мэс засалд ашигладаг бөгөөд имплант хатуурлын эрсдлийг бууруулахын тулд дурангийн тусламтайгаар, мөн имплантыг суулгахаас өмнө хөх хатуурахаас сэргийлэх тусгай эмийн тусламжтайгаар имплант хатуурлын эрсдлийг 1% хүртэл бууруулж чадсан.
Опера гоо сайхны мэс заслын эмнэлэгийн мэс заслын их эмч Ким Сог Хан “Хамгийн шилдэг “майкро тексчо” имплантыг ашиглаад зогсохгүй мэс заслын үр дүнг өндөрсгөнхийн тулд мэс засал хийлгэх гэж буй эмнэлэг болон эмч нарын мэргэжлийн чадвар, туршлагыг сайтар харгалзах нь чухал. Учир нь хөхний мэс засал нь хамгийн бага зүсэлтээр имплантыг хөхний давхарганд оновчтой аюулгүйгээр зөв байрлуулахын тулд нарийн ур чадвар, туршлага шаарддаг мэс заслын нэг юм” гэж зөвлөж байна.
Мөн мэс заслын дараах арчилгаа гам нь хөхний мэс заслын үр дүн болон эдгэрэлтийн хугацаанд чухал нөлөө үзүүлдэг. Мэс засал хийлгэсний дараа ч эмнэлгийн зүгээс анхааруулж сануулсан зүйлсийг сайтар дагаж чадвал хөхний имплант хатуурах сөрөг нөлөөг багасгаж мэс заслын үр дүнд сэтгэл ханамжтай байж чадна. Мөн гам барих эдгэрлийн хугацаанд тусгай зориулалтын даруулгыг өмсөн тамхи архи хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Korea Top10- Opera Plastic Surgery 
Tel: +976 -7808-0270, +82 (0)-10-2501-5590
Viber: +82-10-2501-5590
Mail : opera_mgl@yahoo.com
Мэргэжлийн монгол зөвлөх орчуулагчтай.

2016년 3월 23일 수요일

Нүүрний арьс татах MACS LIFT гэдэг нь?


MACS LIFT  гэдэг нь?

Сүүлийн үед нүүрний унжсан арьсыг татах мэс засал болох MACS LIFT  мэс заслын аргыг өргөн хэрэглэх болсон. Чихний урдуур зүсэлт хийн хацрын болон хүзүүний унжсан арьсыг татаж өгөх мэс засал бөгөөд  MACS LIFT (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал)  нь хөгшрөлтөөс үүдсэн нүүрний болон хүзүүний унжсан арьс  үрчлээг авч, нүүрний булчинг чангалж өгдөг мэс засал юм.


Мэс заслын талаарх мэдээлэл

Мэс заслын хугацаа                    30 минут- 1цаг
Мэдээ алдуулалтын арга           унтуулгатай хэсэгчилсэн мэдээ алдуулалт
Оёдол авах                                   оёдолгүй
Эмчилгээ                                      1 удаа
Эдгэрэлт                                       Мэс заслын дараа энгийн амьдралдаа шууд орох боломжтой


Ямар хүмүүст тохиромжтой вэ?

1.Хацар унжаад байгаа бол
2.Эрүү нүүрний мэс заслын дараа арьс унжсан бол
3.Давхар эрүү болон эрүүний арьс унжин нүүрний хэлбэр эвдэрсэн бол
4.V line-тай болохыг хүсвэл

MACS lift (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал)  нь хөгшрөлтөөс үүдсэн нүүрний болон хүзүүний унжсан арьс  үрчлээг авч, нүүрний булчин арьсыг чангалж өгдөг мэс засал юм.
Өнгөцхөн үрчлээс болон  хамар дагасан үрчлээ  мөн хацрын бага зэрэг унжилтыг өөх шилжүүлэн суулгах болон бусад хөнгөн мэс ажилбараар шийдвэрлэх боломжтой ч  нүүрний хувирлаас үүдэлтэй гүн үрчлээ болон хамрын дагуух гүн үрчлээ, унжсан хацрыг ботокс, энгийн арьс татах мэс заслуудаар засахад хязгаарлагдмал байдаг. Тиймээс нүүрэн дэх гүн үрчлээг хамгийн үр дүнтэй арилгах мэс заслын арга бол MACS  lift (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал) юм. Сүүлийн үед жижигхэн зүсэлт хийн сорви бага үлдэхээр эрүүний лайныг хүртэл нарийхан болгож өгөх аргаар мэс засал хийгдэх болсон.

 MACS LIFT (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал)-ын онцлог


Сорви багатайгаар үр дүн нь хурдан!
Урд  нь хийгддэг мэс заслууд нь чихний дээд тал хуйх хүртэл урт зүсэлт хийгддэг байсн бол MACS lift нь хамгийн бага зүсэлттэйгээр үрчлээг үр дүнтэй арилгаж сорви бага үлддэг.

Нүүрний хэлбэрийг жижиг V line хэлбэртэй болгож өгөх!
Эрүү нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүй ч унжсан арьсыг татж өгснөөр нүүр жижигхэн V lline хэлбэртэй болж харагддаг давуу талтай.

Нүүрний үрчлээндээ ч мөн баяртай гэж хэлэх боломж!
Арьс татах мэс засал нь зөвхөн унжсан арьсыг татахаас гадна нүүрний үрчлээг арилгаж, нүүрний өөхийг зөв байрлалд байршуулдаг. 

 MACS LIFT аргачлал 

1. Чихний ойролцоо зүсэлт хийн нүүр болон хүзүүний арьсыг хойш нь татаж өгнө.

2. Зүсэлтийг чихний дээд хэсгээс эхлэн чихний хойгуур 2-3 см хэмжээтэй зүсэлт хийн үрчлээг арилгаж өгнө.

3. Нүүрний арьс татах мэс засал+өөх шилжүүлэн суулгах болон филлерээр төгс төгөлдөр залуу болцгооё!




Энэхүү мэдээллийг ОПЕРА гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/http://www.operasurgery.co.kr/event2/wfat_mg.asp/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой.
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,  +976- 7808 0270
Viber: +82-10-2501-5590
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...