Өнөөдөр та бүхэндээ давхрааны мэс засалтай хамт ямар ямар мэс заслыг хамтад нь хийлгэвэл тохиромжтой болох талаар мэдээлэл хүргэхээр боллоо. Ихэнх хүмүүс нүдний гоо сайхны мэс засал гэвэл давхрааны мэс засал хамгийн түрүүнд санаанд орж ирдэг. Гэвч давхрааны мэс заслаас гадна таны нүдний булчингийн чанга сул байдал, духаараа нүдээ нээдэг эсэх, нүдний булангийн хэмжээ зэргээс харгалзан дараах ажилбаруудын тохиромжтойг нь хийлгэвэл илүү дур булаам цоглог нүдтэй болох боломжтой байдаг.
Нүд нээх булчин чангалах мэс засал гэдэг нь?
Нүдийг нээдэг булчин сул байвал дээд зовхи нь
нүдний хүүхэн харааны ихэнх хэсгийг далдалж улмаар нойрмог харагддаг. Ийм нөхцөлд, нүдээ бүрэн нээхэд хүндрэлтэй
байдаг учраас хөмсөгөө өргөж байж нүдээ нээхээр дух үрчийдэг. Ийм
хүмүүс зүсэлтгүйгээр нүд томруулах мэс засал хийлгэж дур булаам нүдтэй болох боломжтой.Нүдний булчин чангарснаар та та тунгалаг бөгөөд тод томруун
нүдтэй болно.
Нүдний буланг сэтлэн нүдийг өргөн урт том болгох
Нүдийг том харагдахгүй байхаар давж орж ирсэн нүдний урд булангийн арьсыг сэтлэн, мөн нүдний хойд хэсгийг урт болгон сэтлэх мэс заслыг хэлдэг бөгөөд ингэж сэтэлсэн нүд өмнөхөөсөө илүү цэлгэр том харагддаг.
Энэхүү мэдээллийг ОПЕРА Гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт /энд дарна уу/аас авна уу.
Та хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1 зөвлөгөө авах боломжтой. /энд дарна уу/
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590, +976- 7808 0270
И- мэйл хаяг : opera_mgl@yahoo.com
댓글 없음:
댓글 쓰기