MACS LIFT гэдэг нь?
Сүүлийн үед нүүрний унжсан арьсыг татах мэс засал болох MACS LIFT мэс заслын аргыг өргөн хэрэглэх болсон. Чихний урдуур зүсэлт хийн хацрын болон хүзүүний унжсан арьсыг татаж өгөх мэс засал бөгөөд MACS LIFT (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал) нь хөгшрөлтөөс үүдсэн нүүрний болон хүзүүний унжсан арьс үрчлээг авч, нүүрний булчинг чангалж өгдөг мэс засал юм.
Мэс заслын талаарх мэдээлэл
Мэс заслын хугацаа 30 минут- 1цаг
Мэдээ алдуулалтын арга унтуулгатай хэсэгчилсэн мэдээ алдуулалт
Оёдол авах оёдолгүй
Эмчилгээ 1 удаа
Эдгэрэлт Мэс заслын дараа энгийн амьдралдаа шууд орох боломжтой
Ямар хүмүүст тохиромжтой вэ?
1.Хацар унжаад байгаа бол
2.Эрүү нүүрний мэс заслын дараа арьс унжсан бол
3.Давхар эрүү болон эрүүний арьс унжин нүүрний хэлбэр эвдэрсэн бол
4.V line-тай болохыг хүсвэл
MACS lift (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал) нь хөгшрөлтөөс үүдсэн нүүрний болон хүзүүний унжсан арьс үрчлээг авч, нүүрний булчин арьсыг чангалж өгдөг мэс засал юм.
Өнгөцхөн үрчлээс болон хамар дагасан үрчлээ мөн хацрын бага зэрэг унжилтыг өөх шилжүүлэн суулгах болон бусад хөнгөн мэс ажилбараар шийдвэрлэх боломжтой ч нүүрний хувирлаас үүдэлтэй гүн үрчлээ болон хамрын дагуух гүн үрчлээ, унжсан хацрыг ботокс, энгийн арьс татах мэс заслуудаар засахад хязгаарлагдмал байдаг. Тиймээс нүүрэн дэх гүн үрчлээг хамгийн үр дүнтэй арилгах мэс заслын арга бол MACS lift (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал) юм. Сүүлийн үед жижигхэн зүсэлт хийн сорви бага үлдэхээр эрүүний лайныг хүртэл нарийхан болгож өгөх аргаар мэс засал хийгдэх болсон.
MACS LIFT (хамгийн бага зүсэлттэй нүүрний арьс татах мэс засал)-ын онцлог
Сорви багатайгаар үр дүн нь хурдан!
Урд нь хийгддэг мэс заслууд нь чихний дээд тал хуйх хүртэл урт зүсэлт хийгддэг байсн бол MACS lift нь хамгийн бага зүсэлттэйгээр үрчлээг үр дүнтэй арилгаж сорви бага үлддэг.
Нүүрний хэлбэрийг жижиг V line хэлбэртэй болгож өгөх!
Эрүү нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүй ч унжсан арьсыг татж өгснөөр нүүр жижигхэн V lline хэлбэртэй болж харагддаг давуу талтай.
Нүүрний үрчлээндээ ч мөн баяртай гэж хэлэх боломж!
Арьс татах мэс засал нь зөвхөн унжсан арьсыг татахаас гадна нүүрний үрчлээг арилгаж, нүүрний өөхийг зөв байрлалд байршуулдаг.
MACS LIFT аргачлал
1. Чихний ойролцоо зүсэлт хийн нүүр болон хүзүүний арьсыг хойш нь татаж өгнө.
2. Зүсэлтийг чихний дээд хэсгээс эхлэн чихний хойгуур 2-3 см хэмжээтэй зүсэлт хийн үрчлээг арилгаж өгнө.
3. Нүүрний арьс татах мэс засал+өөх шилжүүлэн суулгах болон филлерээр төгс төгөлдөр залуу болцгооё!
Энэхүү
мэдээллийг ОПЕРА гоо сайхны эмнэлгээс бэлтгэв.
Илүү
дэлгэрэнүй мэдээллийг манай вэбсайт/http://www.operasurgery.co.kr/event2/wfat_mg.asp/аас авна уу.
Та
хүсвэл манай онлайн зөвлөгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар
1:1
зөвлөгөө авах боломжтой.
Манай хаяг : Сөүл хот Ганнам дүүрэг Ёгсамдун 820-9, Glass Tower 15 давхар
Холбоо барих утас : +82 (0) 10 2501 5590,
+976- 7808 0270
Viber:
+82-10-2501-5590
댓글 없음:
댓글 쓰기