2016년 3월 16일 수요일

Гоо сайхны мэс заслын өмнө анхаарах зүйлс

Гоо сайхны мэс заслын өмнө анхаарах зүйлс 

Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны мэс засалд орохоор ирэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгье. Монголоос ирж мэс засалд орохыг хүсч байгаа үйлчлүүлэгчид маань ялангуяа зөвлөгөө авсан өдрөө шууд мэс засалд орж болохгүй юу гэж их асуудаг байгаа. Хэрвээ таны бие бэлтгэгдсэн мөн таньд зөвлөгөө өгсөн эмч дээр тань тухайн өдөр мэс заслын цаг хоосон байвал тэр өдрөө мэс засалд  орох боломжтой. Манай эмнэлэгт урьдчилан ирж зөвлөгөө аваад мэс заслын цагаа авсан үйлчлүүлэгчид маань мэс заслын өмнө дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. 
  
1.      Хоолны дэглэм барих



Хэсэгчлэн мэдээ алдуулалттай хийгдэх нүд, хамар, өөх шилжүүлэн суулгах, өөх соруулах мэс заслын хувьд мэс заслын цагаас 6 цагийн өмнө, бүтэн норкозтой явагддаг хөх, эрүү нүүрний мэс заслын хувьд 8 цагийн өмнөөс хоолоо сойно уу. Бохь, шингэн зүйл бүгдийг хорино. 



  
2.      Эм бэлдмэл


Та ямар нэгэн ужиг өвчин болон эмчлүүлж байгаа өвчин байгаа бол урьдчилж хэлнэ үү. Мөн мэс засалд орох өдрөөсөө дор хаяж 3 хоногийн өмнө витамин бэлдмэл, аспирины төрлийн эм болон бусад эмээ зогсоох эсвэл эмчээс ууж болох эсэх талаар асууна уу.

     3. Гар хөлийн хумсны будгаа арилгах 


 
Хөл гарын хумсны будгыг бүрэн арилгасан байх шаардлагатай.Линз зүүдэг бол линзнийхээ савыг авч ирнэ үү. Ээмэг,бөгж, зүүлт зэргийг зүүж ирэхгүй байхыг анхааруулж байна. 


  
4.      Хувцаслалт



Мэс засалд орох өдөр товчтой сул, өмсөж тайлахад аль болох хялбар хувцас өмсөнө үү. 
Биед эвтэйхэн спорт хувцас, пүүз өмсхийг санал болгож байна. Мөн нарны шил, малгай ороолт
зэргийг бэлдэж ирнэ үү. 

5.      Бусад зүйлс



Мэс заслын өмнө архи тамхи аль болох хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
      Сарын тэмдэг ирсэн тохиолдолд мэс заслын өмнө манай ажилтанд сануулж хэлнэ үү.
      Мэс засалд орсон өдөр жолоо барихыг хориглоно. 




Korea Top10- Opera Plastic Surgery 
Tel: +976 -7808-0270
+82 (0)-10-2501-5590
Mail : opera_mgl@yahoo.com

댓글 없음:

댓글 쓰기

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСЛЫГ ЯАЖ ХИЙДЭГ ВЭ? Хөх томруулах мэс засал нь хэт жижиг хөхийг томруулах зори...